Дуучин Б.Амархүү хүүхдийг хайрлая гэв

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 28

Буриад улсын ардын жүжигчин цолыг 20 хүрээгүй насандаа хүртэж, ОХУ-ын рок попын ертөнцөд цахиру хагалж олон сая Оросуудын шүтээн болж Монгол эх орныхоо нэрийг дуурсгасан дуучин Б.Амархүүг та бүхэн эс андахгүй. 

Тэрбээр өнгөрөгч есдүгээр сарын 26, 27-нд өөрийн фэнүүдтэйгээ хоёр үдэш "Хөгжмөө мэдэрч" бут авсан. Түүний бие даасан тоглолтонд Орос, Монгол дуунуудаа сонсогчиддоо хүргэсэн. Тоглолтоо өөрөө хөтөлсөн бөгөөд шаггүй шогч нэгэн гэдгээ фэнүүддээ мэдрүүлсэн билээ. 

Монгол хэлээрээ муу ярьдаг хэмээн шүүмжлэлт өртдөг байсан дуучин залуу тоглолтынхоо үеэр өөрийн хайрын түүх, урлагийн замд хэрхэн орсон талаараа монгол хэлээр сайхан ярьж өгсөн. Түүнийг фэнүүд нь монгол хэлээ сайжруулсан байна хэмээн магтаж байсныг дуулгая. 

Саяхан өөрийн цахим хуудаснаа нэгэн гэрэл зургийг нийтлэн "Хүүхдийг хайрлая" хэмээн уриаллаа. Энэхүү гэрэл зураг нь Дарь-Эхийн дунд гол гэдэг газар байдаг аж.

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх