Тавантолгойн төмөр замын Тэзү хаана явна вэ, эрхэм гишүүн ээ?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 22 ・ 1
olloo_mn_1456188671_12746180_965254803566877_1509892600_n

Л.Эрдэнэчимэг гишүүний ажлын хэсгийнхний боловсруулсан 40 гишүүний дэмжлэгтэй Тавантолгойн хөрөнгө оруупалтын төсөл юу болов, Тавантолгойн төмөр замын ТЭЗҮ-ийг 12 дугаар cap гэхэд бэлэн болгох япончууд хаачив гэж түунээс бид ам асуух ёстой байх аа

 

Өнөөдрийн байдлаар 100 хувь төрийн эзэмшилд байгаа Тавантолгойн нүүрсний ордыг хамтран эзэмшигч хөрөнгө оруулагчтай болгох ажлыг хариуцан ажилласан сайд М.Энхсайханы ажлын хэсэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ажлын өөрсдийн төслөө УИХ-д өргөн барьсан ч одоог хүртэл түүнийг нь авч хэлэлцээгүй байгаа юм.

Яриа хэлэлцээний явц, үзэл баримтлалыг нь ҮАБЗ-д байнга мэдээлэн Ерөнхийлөгчтэй хүртэл зөвлөлдөж байсан гэж М.Энхсайхан бишгүйдээ нэг учирлан тайлбарласан тэрхүү төслийг нь УИХ-ын дарга “үндэсний эрх ашигт харшилсан” гэж дүгнэн цааш хэлэлцүүлэгт оруулаагүй гацаасан. УИХ-ын даргад чухам ийм дүгнэлтийг боловсруулж өгсөн бас нэг ажлын хэсэг бий бөгөөд түүнийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалсан юм. Тэгэхээр гишүүн Л.Эрдэнэчимэг, дарга З.Энхболд хоёр гишүүдийн өмнөөс үзэж танилцан үнэмлэхүй дүгнэлтээ өгсөн М.Энхсайханы төсөл чухам юу байв аа?

М.Энхсайханы ахалсан С.Баярцогт тэргүүтэй Засгийн газрын ажлын хэсгийнхнийг ажпаа юу юугүй дуусгах гэж байх үед буюу өнгөрсөн оны хоёрдугаар сард хэвлэлээр Тавантолгойн зургаан хувьд олборлолт явуулдаг ММС корпорацийн бүх гэдэс дотрыг уудалсан гэмээр мэдээлэл олон зохион байгуулалттайгаар зэрэг цацагдсанаас үзвэл М.Энхсайханыг ММС буюу нэг үгээр хэлбэл MCS компанитай хардсан бололтой. Шуудхан хэлэхэд MCS-ийн эзэмшил болох Тавантолгойн зургаан хувь  Ухаахудагийн уурхайг түшиглэн Хонгконгийн бирж дээрээс хөрөнгө босгосон ММС корпорацид М.Энхсайхан Тавантолгойн 51 хувийг егөх гэж байна гэх хардлагыг хэвлэлээр дайсан байв.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • монгол хүн / 2016 02 сар 24/

    М Энхсайхан С Баяр ,Сан овогт Баярцогтын араас орох байсан ! Мэдээж хятад хүн өөрийн эх нутгаа илүүд үзэх нь хүний ёс юм даа. Монгол төрд хятад хүн харш !

    Хариулах