“Цүнх баригч”-д албан тушаал “худалдаж аваад” эхэлж...

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 22 ・ 1
-Хэлтсийн дарга 30, газрын дарга 200 саяын үнэтэй байна гэнэ үү-


УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болох учиртай. Сонгуулийн жил болохоор намууд өөрсдийн сурталчилгаагаа янз бүрийн байдлаар л хийж байна. Ерөнхийдөө тэмцэл эхэлчихсэн. Өөр өөрийнхөө өрсөлдөгчийг янз бүрийн аргаар “намнах” аргыг хэрэглэж байгаа. За энэ ч яах вэ,  угаасаа л сонгууль болгоноор янз бүрийн хар пиар хийдэг нь гэм биш зан. Үндэс, угсаагаар нь доромжилно. Урд зүгийн хүн болгохоор зүтгэх ч энүүхэнд.

Тэгвэл энэ жилээс нэг зүйл бүр улаан, цагаандаа гарсан нь албан тушаалын наймаа. Өмнө нь нууц хэлбэрээр явдаг байсан энэ наймаа одоо бүр ил цагаан хийдэг болж. Үнэ өртөг нь ч жишиг болон тогтож, наймаалцаад эхэлсэн сурагтай. Тухайлбал, төрийн байгууллагын нэг хэлтсийн даргын суудал гэхэд 30-50  саяын үнэтэй байгаа гэнэ. Гэхдээ яам, тамгын газрын хэлтсийн дарга биш шүү. Зүгээр л нэг жижиг газрын хэлтсийн даргын суудал ийм үнэтэй байна. Одоо тухайлбал, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын хэлтсийн дарга болохыг хүсвэл 30-50 саяыг төлөх нь гэсэн үг.  Тэгвэл газрын дарга болоход 200 сая төгрөг зарлагадаж байгаа бололтой. Түүнээс дээш албан тушаал 300-400 саяар үнэлэгдээд эхэлж. Бүр дарга болох хүсэлтэй хүмүүс нь одооноос нам намдаа мөнгөө төлөөд эхэлчихэж.

Угаасаа сонгуульд оролцохын тулд намууд нэлээд мөнгө, төгрөгтэй байх хэрэгтэй. Ахиу төсөвтэй, баян нам нь илүү сурталчилгаа хийж чадна. Мөнгө тараана, хэвлэлийг худалдаж авна. Ер нь юу эсийг хийх вэ дээ. Тэгэхдээ сонгуульд зарцуулах уул, овоо шиг их мөнгөө олохын тулд намынхаа гишүүдээс хандив, татвараа цуглуулна биз дээ. Тэгэхдээ л хэн илүү мөнгө өгсөнд нь өндөр албан тушаал өгөхөөр тохироод явчихаж байгаа хэрэг. Мэдээж томчууд нь УИХ-д өрсөлдөнө. Ялсан нь суудалдаа тухална, ялагдсан нь өгсөн мөнгө, нэр нөлөөгөөрөө албан тушаал авна. Үлдсэн хэд нь ийн авах албан тушаалынхаа захиалгыг өгч, чадлынхаа хэрээр мөнгө төгрөг, хандиваа өгч байгаа хэрэг.
 

Дараа жилүүдэд ч гэсэн энэ байдал үргэлжлэх бололтой байна. Аль ч нам нь ялсан хамаа байхгүй.  Газрын дарга болох хүн нь 200 сая төгрөгөө намдаа өгчихнө. Нам нь ялахаар газрын дарга болчихно. Дээрээс нь өөрт нь хандив, мөнгөө өгсөн хүмүүсээ хэлтсийн даргаар татна. Мөнгө төлж хэлтсийн дарга болсон нөхдүүд нь албаны даргаа бүрдүүлнэ.



Уг нь манай улсад дунд шатанд жинхэнэ утгаараа завхрал яваад байгаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: