Хил давж КАЗИНО тоглодог жишгийг Х.ПҮРЭВСҮРЭН дарга үргэлжлүүлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 24

Улсын сан хөмрөг улайж, цалин тэтгэврээ арай ядан тавьж, Засгийн газар нь хэрэндээ чардайж байгаа энэ цаг уед яам, агентлагийн дарга нар гадаадад томилтоор зугаалж, казино тоглосон шиг явна.

Тодруулбал, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Х.Пүрэвсүрэн саяхан бололтой, гадаадын нэгэн казинод тоглож байгаа бичлэг сошиал ертөнцөөр тарсан нь шуугиан дэгдээгээд байна. Х.Пүрэвсүрэнгийн хувьд өмнө нь Сангийн яамны

 

Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албыг АН-ын квотоор хашиж байгаад Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын даргаар очсон байдаг.

 

Тэрбээр, “Зоос” банкийг дампууруулсан хэрэгт нэр бүхий дөрвөн хүнийг сэжигтнээр татан саатуулсан нэг нь байсан юм. Харин мөрдөн байцаалтын явцад түүний гэм буруутайг нотлоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Монгол Улсын хуулиар дотоодод казино тоглох хориотой ч гадаадад очиж тоглож болохгүй гэсэн заалт байхгүй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх