Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 24
・ 10
Нийслэлийн өмч болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг таван жил орчим удирдсан Б.Саранчимэгийг өнгөрөгч аравдугаар сард хотын захирагчийн захирамжаар ажлаас нь чөлөөлсөн билээ. Тухайн үед түүнийг ээлжийн амралттай байхад нь ажил олгогчийн итгэл алдсан гэх үндэслэлээр халах тушаал гаргасан хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. Учир нь, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жил бүр нийслэлийн Засаг даргатай хамтран ажилладаг байсан бөгөөд энэ жил Засаг даргатай хамтран ажиллах боломжгүй гэдгээ Б.Саранчимэг мэдэгдсэн аж. Тийнхүү Б.Саранчимэгийг албан тушаалаас нь чөлөөлснөөс хойш орных нь хүнийг томилолгүй өдийг хүрсэн билээ. Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Алтанцэцэгээр удирдуулахаар болжээ. Түүний хувьд улс төрөөс гадна кино урлагт ч хүчээ үзээд авсан нэгэн бөгөөд “Голланд сарнай” киноны гол дүрийг бүтээсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.