Сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй Б.Аргогийн тухай 24 баримт

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 26

    арогоооДэлхийн 25 хэлээр чөлөөтэй ярьдаг хэмээн өөрийгөө тодорхойлдог Б.Аргогийн тухай 24 баримтыг хүргэж байна. Хамгийн сүүлд тэрбээр УИХ-д нэр дэвшихээ мэдэгдэж олны дунд дуулиан тариад байна.



1.    Түүний аавыг Ё.Батсүх гэдэг. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат. Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер, дэд хурандаа цолтой хүн бөгөөд НАХЯ-нд ажиллаж байжээ.

2.    Арго багш өөрийгөө Тогоонтөмөр хааны 18 дугаар үеийн удмын хүн гэж ярьдаг. Тогоонтөмөр хааны үлдээсэн эд өлгийн зүйл ч түүнд хадгалагдаж байдаг аж.

3.     Харин ээж Д.Цэнд-Аюуш нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан  сумын харьяат хүн бөгөөд нийтийн хоолны салбарт олон жил ажилласан туршлагатай тогооч байжээ.

4.    Тэрээр нийслэлийн зургадугаар дунд сургуулийг 1984 онд төгссөн.

5.    Эхээс гурвуулаа. Нэг дүү нь Голландад амьдардаг бол нөгөөдөх нь Германд байдаг.

6.    Горькийн нэрэмжит Уралын их сургуулийг утга зохиолын хэл зүйч мэргэжлээр төгссөн. Мөн гадаад хэлний дээд сургуулийн англи хэлний багш орчуулагчийн ангийг оройгоор төгсчээ Утга зохиолын хэл зүйч, багш орчуулагч мэргэжилтэй.

7.    Арго гэх нэрийг эмээ нь хайрласан гэж тэрээр ярьдаг ч жинхэнэ нэрийг нь Б.Ариунболд гэдэг тухай түүнийг таньдаг хүмүүс ярьдаг байна.

8.    Арго гэдэг нь тэнгэрт байдаг одны нэр аж. Цөл дундуур усан онгоц чирч яваад алтан хурганы арьс авчирдаг эрэлхэг зоригтой, юмыг нээгч хүмүүсийг аргонавт гэж ярьдаг тухай тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

9.     Тэрээр өөрийгөө хэл сурах төрөлхийн авъяастай хүн гэж тодорхойлжээ. Тиймээс ч “Нэг хүн хамгийн олон хэлний  бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн” гэсэн Геннисийн номны номинацид бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа аж. Дэлхийн түүхэнд нэг хүн таван хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн тохиолдол байдаггүй байна. /Өөрийнх хэлсэн үг/

арогооо10.    Тэрээр аравдугаар анги төгсөхдөө нэг тууж, нэг найраглал, 70 өгүүллэг, 120 шүлэг бичсэн байжээ. 

11.    Утга зохиол талдаа Р.Чойномыг шүтдэг гэнэ. Тэрээр өөрийгөө билгүүн номч Б.Ренчингийн шавь гэж ярьж байсан удаатай.

12.    Арго багш дөрвөн жилийн өмнө хошин шогийн зохиол бичиж, продакшн байгуулж UB паласт тоглолтоо тавиад амжсан билээ. Түүний найруулан тавьсан “Хорин нэгэн мянга” нэртэй хошин шогийн тоглолтыг 200 хүн үзжээ. Бүр хошин урлагийн жүжигчдийг хүртэл дүэльд дуудаад амжсан. Тэрээр хошин урлагийг шинэ шатанд гаргаж, хөгжүүлнэ гэж байсан ч одоогоор нам гүм байна.

13.   Тэрээр эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь шашин судлаач мэргэжилтэй, удган хүн.

14.    Тэрээр 20 гаруй жилийн хугацаанд 13 мянга гаруй шавьтай болсон гэдэг. Анх 1991 онд англи хэлний багшаар 11 дүгээр сургуульд хуваарилагдаж байжээ. Түүнээс хойш өөрөө гадаад хэлний сургалтын төв нээн ажиллуулж байгаа юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх