Уурхайд ажиллахын тулд гэр бүлээ, бичиг баримтаа золиослодог

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 01

Говийн бүсийн уурхайдад ажлын байрыг нутгийн иргэдээр нэмэгдүүлэх гэсэн шаардлага засгийн газрын зүгээс тавьдаг. Тэгвэл нэг аймаг, сум хэдэн хүнтэй байдаг вэ. Уурхайн орд олохоор нутгийн иргэд бухимдаж мал бэлчээх газаргүй боллоо гэдэг ч нөгөө талаасаа ажилгүй хэн нэгнийгээ ажилтай болгоё хэмээн зүтгэдэг.

Гэтэл өнөөдөр таван толгой, алаг толгой, оюу толгой,… зэрэг зүүн бүсээс гараад байгаа уурхайдын ажилчдын тоо аймгийн хүн амаас их болжээ.  Хар ухаанаар бодоход л хүүхдээ хэн хүмүүжүүлж, малаа хэн нь бэлчээч, сааж байнаа. Үүний дэглэлт нь тун энгийн. Хотоос ажил хийхээр очсон иргэдийг заавал манай аймаг, суманд “шилжин ир” гэдэг шаардлагыг тавина.

rabota-0008

Хотод ажилгүй байхаар шилжиж очоод ажиллаж байх нь тийм ч асуудал дагуулсан санагдахгүй. Ингээд иргэн ажилтай орлоготой Монгол хүн байхын тулд эхнэр хүүхэд, гэр бүлээсээ “бичиг баримтын хувьд” холдон одно. Ажил хийдгээрээ хийж уурхайд ажилладагаараа ажиллана. Төр засгаас шууд хамааралтай уурхай элдэв шалтгаанаар зогсохгүй л бол ажиллаад л байна. Хэсэг хугацааны дараа шилжин явсан иргэн банкны зээлэнд хамрагдая гэхээр гэр бүлийн байдал хоёр тусдаа болон хувирч тухайн аймагийнхаа банкаар үйлчлүүл хэмээн “хөөгдөнө”.

Муу ёртой ажлын байр гэж нэрлэгддэг уурхайчдыг,  гэр бүлээр нь уурхайн ажилд байршуулан ажиллах нөхцөл бололцоо муугаас гэр бүл салах шалтгаан болно. “Бие холдвол, сэтгэл холдоно” гэдэг ардын үг үүнийг батлан харуулаад байх шиг.

Ажилтай орлоготой байхын тулд гэр бүлээ золиослодог энэ бичиг баримтын “нүүдэл”-ийг нутгийн иргэдийг ажлын байраар 100 хувь хангасан гэсэн ганцхан өгүүлбэрээр л тайлбарлаж болох нь. Хаа хаанаа бие биенээ хуурдагаа л больчих л доо.

Б.Саран

 

Ugluu-logo

 

 
 
 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх