Шилэн Цогоо Сангийн яамны казиночин даргыг АТГ-т өглөө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 02 ・ 1

 

 

Олон нийтийн цахим сүлжээгээр өнгөрсөн сарын сүүлээр нэгэн эрхэмийн казино тоглож буй дүрс бичлэг тарж ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. 

МАН-ын урдаа барьдаг "заргач" Шилэн хэмээх иргэн Б.Цогтгэрэл энэ эрхмийг тодруулах томоохон аян зохион байгуулж иргэд олон нийт идвэхтэй оролцон Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн болох талаар баттай эх сурвалжууд тухай үед мөн л олон нийтэд зарлаж байсан билээ.

 

Тэгвэл энэхүү этгээдийг АТГ-т шалгуулахаар Шилэн хэмээн Б.Цогтгэрэл 2016.02.29-ний өдөр өргөдөл бичин хандсан бөгөөд тэрээр өөрийн Facebook Page хуудсандаа "Дөнгөж сая нэр бүхий 4 дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга тэргүүтэн 6 албан тушаалтан, Сангийн яамны казиночин дарга, ҮАГ-ын аудиторуудыг АТГ-т өглөө.

 

Мөн УИХ-ын дарга З.Энхболдод ҮАГ-ын зарим удирдлагуудад хариуцлага тооцуулахыг хүссэн хүсэлтээ өглөө.

 

4 жилд 1 тохиох 2/29 ний өдөр ийм аймшигтай хүнд сурталтнууд, Шилэн дансаа хөтөлдөггүй, төсвийн мөнгийг хувьдаа завшигчид, казиночид Монголын төрд ахин 4 жил бүү үзэгд хэмээн билэгдэв."хэмээн бичсэн байна.

 

Түүний гаргасан өргөдөлийг 14 хоногийн дотор хянаж үзэх бөгөөд казино тоглосон гэгдэж байгаа Х.Пүрэвсүрэн даргыг ч АТГ-т дуудаж мэдүүлэг тайлбар авах юм байна.

Эх сурвалж: www.Tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 03/

    gui odoo eniigee uls tor gej enduureed baigaan baih da? tulga toirson, chi ih idlee bi ih idlee gesen heruul hend heregtein be? enenees oor mundag tom asuudaluud zondoo baina teriig ygd barij chadahgui bn? uheen chin hurehgui bolood oirtohgui bn uu? chmg ch gesen busad humuusiig dairaad l baigaa shi

    Хариулах