Гал болгоноор шоудах хэрэг байна уу, Ш.Сайхансамбуу босс оо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 02 ・ 3
 


Дундаж амьдралтай иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон Нарантуул худалдааны төвд өнгөрсөн шөнө 03.00 цагийн үед гал гарсан. Хоёр цаг орчим үргэлжилсэн их хэмжээний галын улмаас бөс даавууны худалдаа эрхэлж байсан олон ч иргэд асар их хэмжээний хохирол амсаад байгаа юм.

Галын шалтгааныг урьдчилан тооцоолж гаргаагүй ч цахилгааны масс гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байгаа аж. Нарантуул захад гурван удаа гал гарч байгаа тохиолдол бөгөөд хоёрдахь удаагийн томоохон галын үеэр нэг эмэгтэй угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нарантуул захын босс Ш.Сайхансамбуу галын талаар байр сууриа илэрхийлэхдээ “Нарантуул бол миний зах биш. Олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байна. Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз.

Битгий амьдрах гэж яваа хүмүүсээр оролдоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий” хэмээн ярьжээ. Энэ түүний албан ёсны байр суурь мөн эсэх нь тодорхойгүй ч өмнөх хоёр галын үеэр Ш.Сайхансамбуу яг л ийм зүйлийг яриад сууж байсан. Би гал хэн тавьсныг мэднэ гэх мэтээр улстөржүүлж, олны анхааралд оруулж байлаа. Гэвч гал цахилгааны утас муудсанаас болж гарсан гэдгийг шат шатны дүгнэлтээр баталсан билээ.

Тэгээд ч гурван удаа гал гарчихаад байхад хэн гал тавиад байгааг мэдэхгүй явна гэж юу байхав. Монгол төр хуультай шүүхтэй. Монголын цагдаа нар арай ч санаатай тавьсан гал, санаандгүй гарсан галыг ялгаж чадахгүй болтлоо доройтчихоогүй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 03/

    Түрээслэгчдээ зайлуулах зорилгоор өөрөө шатааж байгаа байхаа. Түрүүчийн шатсан байраа шинэчлээд хуучин хүмүүстээ юу өгөөгүй гэсэн шүүдээ. Одоо энэ суурин дээр барилга бариад л дуусаа, хүмүүст юу ч өгөхгүй харж л байгаарай.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 03/

    Өөрөө зориут шатаагаад байгаа юм биш үү

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 02/

    Galin dugnelt gej ineedhurmeer yum garna da chudenz chin eree asch untraad bj bgin bgag yum shig bn le nad dugnelt gatgadag maluud chin yamarch amidaralgui yu hutsna sainhan sambuu gyuag chadah ged ene olnig ingej hohirooh heregui l bmaar olni sanaa bodolyug ch diileed yamarch harui avah yum neg ede

    Хариулах