Үнэг хөөж онгоцоо унагаж байсан Ш.Батжаргал гэгч нь дахиад Ми-8-ын хэрэгт холбогджээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 03 ・ 1

olloo_mn_1452819853_1201512251451017962

Шөнийн сургалтын нислэг үйлдэж байсан Зэвсэг хүчний Ми-8 нисдэг тэрэг унаж хүний амь үрэгдсэн ноцтой хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан юм. Ослын улмаас ахмад Н.Батбаяр нь эмнэлэгт хүргэгдээд удалгүй нас барсан уг хэргийг мөрдөн шалгах ажиллаагаа одоогоор дуусаагүй байгаа ажээ. Нисдэг тэрэг чухам юунаас болж осолдсоныг шалгахад гол нь онгоцны хар хайрцаг чухал үүрэгтэй тул үүнийг нь дотооддоо шинжлэх боломжгүй учраас ОХУ-ын цэргийн шинжээч нарт илгээсэн байв. Шинжээч нарын багт манайхаас хоёр гурван хүн очиж ажилласан байна. Ингээд саяхан тэрхүү хар хайрцагт хийсэн шинжээчдийн дүгнэлтийг цагдаагийн газарт ирүүлжээ. Уг дүгнэлтээр Ми-8 нисдэг тэрэг нь техникийн ямар нэгэн гэмтэл, ажиллагааны горим алдагдсанаас болж осолд ороогүй, харин нисгэгч нарын буруугаас болсон гэж үзсэн байна. Тухайн үед сургалтын нислэгийг удирдаж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч хурандаа Н.Отгонбаяр нь МИ-8 нисдэг тэргийг Ш.Батжаргалын хамт жолоодож явсан гэдэг. Ш.Батжаргал урьд нь тус ангийн нислэгт бэлтгэх багийн ахлагчаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн асан “Симба” Батаа гэгчтэй байлдааны Ми-8 нисдэг тэргээр Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутагт үнэг хөөж яваад онгоцоо унагаж байжээ. Өөрөөр хэлбэл, тэр нисдэг тэрэгний хоёр дахь ослоо гаргаад байна. Онгоцны хар хайрцагийн мэдээлэл нь хэвийн гэж гарч байгаа нөхцөлд яалт ч үгүй нисгэгчийн буруугаас шалтгаалсан осол гэж үзэхээс өөр аргагүй байдаг аж. Иймээс Ш.Батжаргал нь хоёр дахь Ми-8-ыг унагасан хэрэгт холбогдоод байна.

Б.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн

 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 03/

    Холдбогдоод байх ч юу байхав,анхныхдаа зүгээр л өнгөрсөн биздээ,одоо ч зүгээр л өнгөрөх биз,харин гуравдахь дээрээ юу болдог болдоо.

    Хариулах