Түрээсийн орон сууцыг өмчилнө, өмчлөхгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 03 ・ 4

Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн долоо хоногт түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр "Нийслэлийн иргэд "Буянт-Ухаа 2" хорооллын 30-50 мкв байрнаас сонголт хийн сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Мөн урт хугацаандаа тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд өмчлөх эрхтэй болно гэсэн юм. Түүнийг "Түрээсийн орон сууцны журам батлагдсан ТОСК дээр явж очоод байраа түрээсэл мөн өөрийн болго" хэмээн ярьж дуусаагүй байтал ТОСК-ын захирал А.Гантулга мэдээлэл хийн "Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжгүй. Зөвхөн түрээслүүлэх л журамтай" гэж мэдэгдсэн билээ. Ийнхүү барилгын салбарынханы "бантан" шиг мэдэгдлүүдээс болж ард, иргэд хохирч байна. З.Баянсэлэнгийн мэдээллийн дараа иргэд ТОСК-ын байрны гадна урт дугаар үүсгэн оочерлосон ч ам руугаа алгадуулаад буцаж байна. Учир нь ТОСК-оос түрээсийн орон сууцанд амьдрах хүмүүсийг сугалаагаар сонгон шалгаруулна гэсэн тайлбар хийж байгаа юм. Ингэж иргэдээр тоглож болох уу. Ер нь З.Баянсэлэнгэ, А.Гантулга хоёрын хэн нь ажлаа мэдэж дуугараад байна вэ. Хамгийн ноцтой нь уг үйл явдал нь бодлого боловсруулдаг яам, түүнийг нь хэрэгжүүлэх агентлаг хоёрын хоорондоо хэр уялдаа холбоотой ажилладагийг олон нийтэд харуулж байна. Ингээд нэг салбарын хоёр өөр байр, суурийг 24VS24 онцолж байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 04/

    saidyn helsen ug bodtoi unen baih heregtei hudal medeelel hiideg dargad arga hemjee avdag bolooch

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 04/

    зарагдахгүй байгаа орон сууцаа монгол төр түрээсэлж ядарсан ард түмний кармааг хоосруулж байхаар үнийг нь бодит хөрсөн дээр нь буулгаад 5 хувиар түрээслэх хэрэгтэй. энэ төр нэгдсэн бодлогогүй болжээ. манай гудамжны Дорж гуйн хэрийн бодлого байхгүй хөлөө алдсан байна

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 04/

    Энэ хүний гай дуусах болоогүй

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 04/

    энэ баянсэлэнгэ гэх эмэгтэй одоо болих хэрэгтэй энэ мэт энхбаярын утсан хүүхэлдэйнүүд төрөөс заигаа тавиад өгөх хэрэгтэй энэ улс орныг самар ч дуусах нээ

    Хариулах