Намууд төрсөн өдрөө тэмдэглэж, Нарантуул шатсан долоо хоног

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 04 ・ 3

   Өнгөрсөн 7 хоногт болсон онцлох үйл явдлуудыг дахин сануулъя. МАН, МАХН төрсөн өдрөө хамтран тэмдэглэсэн, Нарантуул шатсан, байгалийн онц, ноцтой үзэгдэл болсон, ХҮН-ынхан бужигнасан гээд үйл явдлаар дүүрэн нэгэн долоо хоногийг бид үдэж байна.  

 

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Өнгөрсөн долоо хоногт МАН, МАХН нар хамтран 95 жилийн ойн баяраа тэмдэглэв. Тус хоёр нам төрсөн өдрөө хамтран тэмдэглэсэн нь ирэх сонгуульд чимээ өгсөн үйл явдал боллоо. Таван жилийн турш хагаралдаж байсан намын удирдлагууд гар барьж, эвлэрсэн нь эрх баригч АН-ыг хүртэл сандаргаад авав. АН-ын дарга З.Энхболд сонгуульд МАН, МАХН-ын эсрэг ганцаараа орвол ялагдал хүлээнэ гэдгээ мэдэж буй учир ИЗНН, МҮАН-тай нэгдэх ажлыг яаравчилж буй сураг байна. Энэ бүхнээс харахад МАН+МАХН, АН+ИЗНН, МҮАН гэсэн хувилбарууд ирэх сонгуулийн өнгө төрхийг тодорхойлохоор байгаа юм. Эвсэх асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёр нам нэгдэх тухай яриа хууль эрх зүйн талаасаа ч бэлтгэл ажлын талаасаа ч цаг хугацааны хувьд боломжгүй болсон гэдгийг хаа, хаанаа ойлгож байгаа. Харин УИХ, орон нутгийн сонгуульд эвсэн нэг субьект болж оролцох боломж нээлттэй байгаа” гэсэн бол МАН-ын дарга М.Энхболд энэ талаар ямар нэгэн үг хэлээгүй юм.  Үүнээс үзвэл хоёр намыг эвсүүлэх сонирхол МАХН-ын дарга Н.Энхбаярт илүү байна гэж харж болохоор байгаа. Ер нь хоёр намыг нэгтгэх асуудлыг МАХН л эхэлж хөндсөн. Баяраа хамт тэмдэглэх саналыг ч анх тус нам гаргасан шүү дээ. Тэгэхээр эвсэх асуудлаар М.Энхболд илүү их бодож, Н.Энхбаяр хүлээх өдрүүд үргэлжлэх нь.  Хоёр нам нэгдэх асуудал яригдаж эхлэх үед хүмүүс “М.Энхболд Н.Энхбаярыг хүлээж авахгүй. Нэгэн цагт өөрийг нь яаж тонгорч байлаа. Мөн Н.Энхбаярын нэр АТГ-аас салахаа больсон. Одоо ч тус газарт шалгагдаж байгаа. Хээль, хахууль, гэмт хэрэгт холбогдож дуусдаггүй хүнтэй хамтрах нь МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө” гэх мэтээр ярьж байсан. Гэтэл М.Энхболд хаяад явсан Н.Энхбаярыг өөртөө нэгтгэж, өөд нь татаж буй нь сонгуулийн өмнөх улс төрийн тоглолтоо эхлүүлэв үү гэж харахад хүргэж байна. Эсвэл ханилж явсан нөхрөө  хүнд хэцүү цагт нь түшиж авах ноён, нуруу гаргаж ч болох юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Н.Энхбаяртай холбоотой 500 сая төгрөгийн хэрэг сөхөгдөж АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн гэж буй. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийг нь авлигалын хэрэгт холбоотой гэж зарласнаас эхлээд түүнийг нээнтэглэх олон зүйл хууль, хяналтын байгууллагад байна. АТГ-ын овоо хараанд өртсөн Н.Энхбаярын хувьд үнэхээр хүндхэн нөхцөл байдалтай байгаа гэж хэлж болно. Тиймээс тэрбээр асуудал хурцдахаас өмнө намаа МАН-ын хаяаг түшиж, унаж буй нэр хүндээ сэргээх гэж зүтгэж байна. Харин МАН-ын М.Энхболд найр тавин түүнийг угтаж авлаа. Үйл явдал цааш яаж өрнөх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.

 

ОНЦЛОХ ҮЗЭГДЭЛ: 2016 оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс аймагт цасан шуурга болж, зарим газарт салхины хурд 30 м/сек хүрч, цаг агаарын онц аюулт үзэгдэл боллоо. Нийт нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Мөн өнгөрсөн шөнийн байдлаар байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 83 хүн шуурганд төөрч, сураггүй болсныг онцгой байдлын асуудал хариуцсан эрхэлсэн байгууллагын албан хаагчид, орон нутгийн удирдлагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах ажиллагааг явуулсны дүнд өчигдөр 16.00 цагийн байдлаар 81 хүнийг эсэн мэнд олж

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 05/

    МАХН МАН хоёр хамтарч хүчээ зузаатгах хэрэгтэй. АН-ынханд боломж бүү ол

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 05/

    Энэ нөхөрт со залуусын нарийн шараас монгол урт шар нь зохидог байж шүү кк кк

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 05/

    намууд эвсэв нарантуулшатав

    Хариулах