Ц.Оюунбаатар УИХ-д нэр дэвших гэж Өмнөговийг үймүүлж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 04 ・ 9

Монгол улсдаа хамгийн олон тэмээтэй Өмнөговь аймаг “Монгол тэмээ-999” арга хэмжээ зохион байгуулж, 1000 тэмээ уралдуулан дэлхийн дээд амжилт тогтоон Гиннесийн номд бүртгүүлэх санаачилга гарган хоёр жилийн турш  бэлтгэжээ.
Дэлхийд ховордоод байгаа бактариан буюу хоёр бөхт тэмээний ихэнх нь монголд, монголын 324,0 мянган тэмээний 118,0 мянга нь Өмнөговь аймагт байдаг учраас ийм арга хэмжээ зохион байгуулах эрх эднийд байгаа гэдэгт  эргэлзэх хэрэггүй.
Ийм ч учраас Өмнөговь аймгийнхан элсэн далайн хөлөг болсон тэмээгээрээ бахархах, алдаршуулах энэ арга хэмжээг зохион байгуулах гэж сэдсэн нь энэ.

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид  2014 оны 5-р сарын 22-ны өдөр “Монгол тэмээ-999” арга хэмжээ зохион байгуулах тухай 75-р тогтоол гаргасан бол 2015 оны 11-р сарын 27-ны өдөр дахиад 196-р тогтоол гаргаж  дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох энэ арга хэмжээг  аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, 2015 оны үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байдаг.
Энэ арга хэмжээ нь зүгээр ч нэг хэдэн тэмээний уралдаан биш, тэмээчдйин зөвлөгөөн ингэний сүү цагаан идээ, тэмээний ноос ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, сайхан тэмээтэй сайхан хос, шилмэл ингэ, шилмэл буур шалгаруулан говь нутгийн хөдөлмөрч зон олон дэлхий дахинд хоёр бөхт тэмээгээрээ гоёх зэрэг олон төрлийн ажил дагалдаж элсэн говийн хөлөг болсон хоёр бөхт тэмээгээрээ бахархах, хайрлан хамгаалж өсгөн үржүүлэх идэвхи сонирхол төрүүлэх арга хэмжээ болно хэмээн тус аймгийн удирдлага, сум орон нутаг, малчид хөдөлмөрчид хоёр жилийн турш бэлтгэжээ.
Үүний тулд энэ уралдаан зохион байгуулах комиссыг аймгийн Засаг дарга Б.Бадраагаар ахлуулан 13 хүний бүрэлдхүүнтэй байгуулан бэлтгэл ажлыг дэс дараатайгаар хийж ирсэн байна.

Ийнхүү зөвхөн монгол тэмээ ч биш, ганц Өмнөговь аймаг ч биш монголын нэрийг дэлхийд гаргах энэ арга хэмжээг зохион байгуулах гэж аймаг даяараа хөдөлж бүх ажил бэлэн болоод байтал МАХН-ын гишүүн, Өмнөговь аймгийн харьяат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Тэмээн поло нийгэмлэгийн тэргүүн,  Ц.Оюунбаатар яг энэ арга хэмжээтэй давхцуулан Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод “Тэмээн поло” тэмцээн зохион байгуулна гэж зар цуу болсон байна.
“Тэмээн поло” нийгэмлэгийн тэргүүний хувьд монголдоо хамгийн олон тэмээтэй энэ аймагт энэ арга хэмжээгээ зохион байгуулах гэсэн нь огтын буруу биш. Ганцхан энэ хүн Шадар сайдын хувьд ч, өмнөговь аймгийн харьяатын хувьд ч, газар нутагт нь том арга хэмжээ зохион байгуулах гэж байгаагаа аймгийн удирдлагад огт танилцуулалгүй гэнэт зар цуу болсон байна.
Ядахнаа ийм арга хэмжээ зохион байгуулах гэж байна хэмээн нийгэмлэгийнхээ зүгээс албан бичиг илгээдэггүй юм гэхэд тус аймаг дахь салбар, төлөөллөөрөө дамжуулан аймгийн Засаг дарга, удирдлагад хандан ярьж зөвлөж болмоор. Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн энэ том хүн аймгийн удирдлагаас нэг их дэмжлэг туслалцаа авдаггүй юм гэхэд аймгийн дотоод ажил арга хэмжээтэй уялдуулж хэдийд яаж зохион байгуулахаа  зохицож болмоор.....


Гэтэл тэгсэнгүй, ёстой УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээрээ түрээ барьж, сүр далайлган өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан шууд л зар тарааж сум орон нутгийн удирдлага, тэмээчид, малчдыг алмайруулж орхисон байна. Чухамдаа “Монгол тэмээ-999”, 1000 тэмээний уралдаан нь болох гээд байгаа юм уу, “Тэмээн поло”-гийн тэмцээн болох гэж байгаа юм уу гээд хүмүүс бүр учраа олохгүйд хүрч.
Энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Эрүүл мэнд, спортын яамны нэрийн өмнөөс, албан бланк дээр Тэмээн пологийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 5,6-ны өдөр Даланзадгадад зохион байгуулахаа мэдэгдээд бэлтгэлийг хангах, хамтран зохмион байгуулахыг хүссэн бичиг үйлдэн Төрхийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаар гарын үсэг зуруулан Б.Бадраад гэж хаяглан илгээжээ.
Өмнөговь аймгийн удирдлага ч учир явдлаа тайлбарлан арга хэмжээ давхардаж байгаа ойлгуулсан хариу илгээсэн байна.


Энэ бүхэн ерөөсөө ойлгож ядах юмгүй, ердөө л сонгуулийн шоу.  “Монгол тэмээ-999” арга хэмжээг тасалдуулах нь ердөө л Ардчилсан намын удирдлагатай  энэ аймгаас зохион байгуулж байгаа ажлыг тасалдуулж сонгуулийн өмнө нэг ч гэсэн оноог нь хасах гэсэн хэрэг.
Энэ хүний  өмнө хойно харьяалагдаж бат илэрхийлэхийг нь өвөртөлж явсан МАН,  МАХН гэдэг хоёр намын,  эрхэм Ц.Оюунбаатарын ядарсан арга.
Эсрэг намын нь нэг чухал арга хэмжээ болж байвал зэрэгцүүлээд өөр ямар нэгэн арга хэмжээ зохионо байгуулж байх жишээний. АН-ын удирдлага аймаг орон нутагт ажиллах, сонгуульд нэр дэвшигч нь иргэд хөдөлмөрчидтэй уулзах гэж байвал зэрэгцүүлээд урлагийн наадам, бүх нийтийн субботник зэрэг ажил зохион байгуулдаг нь МАН-ын, Н.Энхбаярын   бүүр хуучны арга. Үгүй ядахад л байгууллага бүр дээр нь цаг бүртгэж, ямар нэгэн хурал зөвлөгөөн хийнэ. Энэ МАН-аас салж салбарлаж гарсан МАХН бас үүнийг нь өвлөж авч байгаа нь энэ.
Өнөөдөр намаа өөрчилж МАХН-д орсон ч угаасаа хуучны МАН-ын угшилтай эрхэм шадар сайд яг л энэ аргаараа Өмнөговь аймгийн удирдлагуудын хийх гэж, зохион байгуулах гэж байгаа арга хэмжээг болбол тасалдуулах, үгүй ядахад хүчийг нь сулруулж нэр хүндийг нь унагахын тулд чаддаг мэхээ хийж байгаа нь энэ.
Намаа, өөрийгөө өргөмжилж, бусдын хийж байгаа ажлыг тасалдуулж л байвал цаана нь улс орны ямар чухал ажил тасарч, хэн яа жхохирч байх нь хамаагүй. Тэгээд ч Н.Энхбаярын үеэс МАН, өнөөдөр МАХН бол улс орныг яаж муу муухай байлгах вэ, ард түмний яавал ядуу зүдүү байлгах вэ гэж мөнхийн мөрөөдөл болж байдаг хүмүүс, удирдлагаар дүүрсэн нам.
Эрхэм гишүүн, сайд Ц.Оюунбаатар ийм арга хэмжээ, тэмээн пологийн уралдаан зохион байгуулах гэж байгаа тухайгаа аймгийн удирдлагуудтай ярьж, “Монгол тэмээ-999” арга хэмжээний хөтөлбөрт оруулах, хамтран зохион байгуулах талаар урьдчилан тохирсонгүй.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн  196-р тогтоолоор баталсан арга хэмжээ зохион байгуулах комиссын бүрэлдхүүнд “Тэмээн поло” нийгэмлэгээс ямар ч төлөөлөл алга.
Тэгээд ч Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа энэ сарын 1-ний өдөр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Гиннесийн номд бүртгүүлэх “Монгол тэмээ-999” арга хэмжээтэй холбогдуулан 2016 оны гуравдугаар сарын 5,6,7-ны өдрүүдэд аймаг болон сумын төлөвлөгөөнд ороогүй нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон А/42 тоот захирамж гаргасан байна.
Аймгийн Засаг дарга Б.Бадраагийн баталсан “Монгол тэмээ-99” арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрт ч тэмээчдийн зөвлөгөөн, тэмээний уралдаан, үзэсгэлэн, ингэний сүү, тэмээний ноосон бүтээгдхүүний үзэсгээн худалдаа, олон төрөлт буухиа уралдаан гээд олон төрлийн арга хэмжээг гурван өдөрт багтаахаар төлөвлөсөн дотор ч тэмээн пологийн уралдаан гэсэн нэг ч үг алга байна.
Энэ бүхнээс үзэхэд эрхэм Ц.Оюунбаатар тэмээн пологийнхоо тэмцээнийг аймгийн арга хэмжээтэй уялдуулан хамтран зохион байгуулах гэж огтоос бодоогүй нь харагдаж байна.
Харин ч тэрээр аймгийн Засаг даргыг үл тоомсорлон эрх мэдэл, албан тушаалаараа далайлган ирэх сонгуулийн сурталчилгаа шоугаа хийх гэж улайрчээ.
Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуулиар арай гэж, Н.Энхбаяр даргынхаа оронд МАХН-аас нэрсийн жагсаалтаар УИХ-д бараг нэг жилийн дараа орж ирэн сууж байгаа, энэ жил магадгүй тойргоос нэр дэвших болж төрсөн нутгаа өмчилж байгаа болохоор өнгөрсөн дөрвөн жилд чамгүй ажил хийж, орон нутагтаа, улсад нэр хүндийг олоод байгаа Ардчилсан намынхныг, Засаг дарга Б.Бадрааг  нэг зүйлээр ч болов гутаах сонирхолтой байгаа нь ингэж илэрч байгаа хэрэг.
Уг нь бол Тэмээн пологийн тэмцээн ч, тэмээний уралдаан ч Эрүүл мэнд Спортын яамны хариуцсан ажил. Гэхдээ УИХ-д нэр дэвших, төрийнэ дугуй танхимд он удаан жил суух сонирхолтой нэгний хийрхлээс болж нэг ажлыг нөгөөгөөр дарж, уичр утгыг алдагдуулах нь ямар байдаг юм бол.
Уг нь жил 365 хоногтой. тэгээд ч хоёр жилийн өмнөөс ярьж, бэлтгэж байгаа ажлыг эрхэм Ц.Оюунбаатар дуулж, сонсоогүй байна гэвэл хэтийдсэн болно.
Тэгэхээр ингэж давхардуулж байгааг санаатай гэхэс өөрөөр юу гэж тайлбарлах вэ дээ.
 

Эх сурвалж: www.assa.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 14/

    Аймгийн засаг дарга харин Шадар сайдыг үл тоодог хэн бэ. Бадраа мөнгө л боддог мал малчин 2 оо боддоггүй. Энийг Бадраа бичүүлсэн байна. Бадраа ичиж амьдар УИХ-д зүтгэх санаа байгайн гэсэн үнэн юм ба. Бадраа барахгүй ээ хэрээ мэд та шоронд бол болзлоо хангасан байх

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 14/

    Энэ дээрхийг бичсэн нөхөр бол шууд улс төрийн зорилгоор бичсэн байна. Уул нь мал мэддэг монгол хүн бол мал малчин 2 оо бодож юм ярих хэрэгтэй шүү. Тэмээгээ аваад нэг мөрөөр уралдуулаад поло тоглоод л нутаг буцна биздэ. Оюунбаатар мал малчин 2 оо бодсон байна сайн байна баяр хүргье. Аймгийн засаг дар

    1
    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 14/

    Оюунбаатар шадар бол Өмнөговьд байтугай Монгол улсад нэр хүндтэй хийсэн ажилтай хүн гэдгийг монголчууд мэддэг. Сонгууль дөхөхөөр Өмнөговийн АН-хан айгаад доош нь хийх гээд аргаа ядаж байгаа нь илт байна. Батэрдэнийг дагаж гүйсэн мөнгө горилогсод л сэтгэгдэл бичиж байх шиг байна. Ард түмэн Оюунбаатар

    1
    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 05/

    baterdene gej hogiin gar bainaa.huvia hicheej dovoo sharluulaal ooriin ami zuulgiig bootsiiliil baihaas oor shidgui doroi erdee.omnogoviin teneguud eneg yumnaasaa salah tsag boloogui l yum baihdaa.toirch guideg heden huvalz ni bas bojiigool baigaa haragddag yum

    1
    Хариулах
  • erdene / 2016 03 сар 05/

    baterdene gej huvia hicheesen novshoos arai deer dee.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 05/

    ичдэггүй нүдний булай вэ болиочээ оюунбаатараа хорон санаат новш

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 05/

    Цинзүүргүй яриа нэвтрүүлгээр хамаг булайгаа дэлгүүлсэн адгийн шаар.гаалийн Баатар,сайд асан Шийлэг нарыг яаж хорлосон тухай орон даяар яригдсан этгээд нүд чихнээс далд байвал таарах амьтан гэсэн шүү?олон түмээн

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 05/

    Битгий сонгоорой. Найзууд нь нэг ангийн нехед нь хун муутай гээд тоодоггуй гэсэн. Заль гаргаж дахиж сонгогдох юм гэнэ. Ечнеен ер зээлэнд улс орон оруулчихаад ичихгуй сонгогдоно гээд горьдчихжээ. Зайл.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 05/

    ЁСТОЙ ГАРЧ ХАРАГДААЧ

    1
    Хариулах