УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлагатай болж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 06 ・ 4
229177_150743084994116_100001752750731_311932_4076010_n
 
Шинэ төмөр зам төсөл буюу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх нарыг албан ёсоор шалгаж буй билээ. Хэдийгээр  УИХ-ын гишүүн Х.Баттулга надад ямар ч эрүүгийн хэрэг үүсгээгүй, би сайн дураараа очиж л тайлбар өгсөн гэж буй ч түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан нь тодорхой болжээ.
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг  Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарт  201501000154 тоот дугаартай хавтаст хэрэг үүсгээд буй юм байна.
 УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга  ч 2015 оны 12-р сарын 24-ний  шөнийн 02 цагт АТГ-т ирж мэдүүлэг өгөн, өөрийг нь сэжигтнээр тооцож буйг хүлээн зөвшөөрчээ.
Гэсэн ч мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүнийх нь халдашгүй бүрэн эрх саад болж буй тул Х.Баттулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд албан ёсоор тавих шаардлага үүсч буйг эх сурвалж өгүүлж буй юм.
 
П.Мандах
Эх сурвалж: Sonin.mn
 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 09/

    huraasny etsest baragddag ni jam shuu dee

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 06/

    тулга та эрхтхэн шоронд явж ялаа үүрвэл эрт гарч ирнэ. Тэгээд засарсан сэтгэлээр улсдаа хүчээ өгсөн нь дээр. Шунал таныг өөрийг чинь идсэн. Та бусдыг бүр муухай хорлосон.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 06/

    ийм нэг хууль бус юм гаргаад тэрнийгээ өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл болгон тайлбарлаж Дондогоос эхлээд л олон хүн ял завшиж ирсэн шүү,одоо энэ балай юмаа хүчингүй болгох хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 06/

    Хичнээн жил сар л ярьлаа болоо юм биш үү,асуудлаа тавьдаг газар нь тавиад шалгадаг юмаа шалгаач,элэнцгийн чинь бүрэн эрх дарх вэ? гэмт хэрэг хийсэн бол илүү эрх дарх эдлэх,ял завших заалт үндсэн хуулинд байхгүй,манай УИХ-д л гэмт хэрэгтэн янз бүрийн аргаар шургалдаг болохоор өөрсддөө хэрэг болно гэж

    Хариулах