Баян-Өлгийд А.Бакей, А.Тлейхан, А.Алаубек…

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 06 ・ 2

3-7-2_700x700

М.ЦЭЦЭГ

Энэ жилийн УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшихээр горилж буй эрхмүүдийг онцлов. Сонгуулийн хоёрдугаар тойрог болох тус аймаг хоёр мандаттай. Одоогийн парламентад АН-аас А.Бакей, МАН-аас А.Тлейхан нар казах түмнийг төлөөлөн сууж буй.

Энэ жилийн сонгуулиар тус тойрогт гол өрсөлдөөн АН, МАН-аас гадна МАХН-ын нэр дэвшигчийн дунд болох бололтой. Учир нь эдгээр намын гишүүд рейтинг өндөр байгаа гэх.

Нэр дэвшихээр горилж буй эрхмүүдийг нам тус бүрээр нь тоочвол АН-аас УИХ-ын гишүүн А.Бакейг хамгийн түрүүнд нэрлэж болно. Түүнийг нутгийнхан нь андахгүй бөгөөд дахин нэр дэвших нь тодорхой байна. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. Намын гишүүд дэмжигчдийнхээ дунд ч боломжийн нэр хүндтэй нэгэн.

АН-ын нөгөө нэр дэвшигч нь аймгийн Засаг дарга Х.Дармен болон Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержан хоёрын нэг байх болов уу.  Х.Дармен нь аймгийн намын хороогоо удирддаг, Х.Ержан өмнө нь аймагтаа МАН-ын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж намдаа тоогдож, хотод ирж дэд сайд гэх улс төрийн өндөр албан тушаалд дэвшин ажиллаж байсан юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 09/

    энэ 2 с өөр хүн баянөлгийд байгаа залуучуудаа сонгоорой өлгийчүүдээ амжилт хүсье

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 07/

    Баянөлгийгөөс Монгол хүн дэвшүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс дараа нь урваад казакстан руу гарна . Ийм түүх олон байгаа шүү дээ

    Хариулах