Хөтлөгч Э.Уянгагийн дэггүйтэл "гэмшил" дагуулав

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 29

“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон Э.Уянга "UBS" телевизийн хөтлөгчөөр ажилладаг. Тэрбээр өдгөө хайртай залуу Чойжилсүрэнтэйгээ Австрали улсад хамтдаа суралцахаар хэдхэн сарын өмнө явсан.  “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч хийж сэтгүүлзүйд хөл тавих гараагаа эхэлсэн Э.Уянга өөрийнхөө гэрэл зургийг "гэнэтийн бэлэг" хэмээн олон нийтэд дэлгэсэн. 

Тэгвэл тэрбээр хөл хүнд болоогүй бөгөөд гэдэс нь үе, үе дүүрч томорчихдог гэнэ. 

Хөтлөгч Э.Уянга "гэнэтийн бэлэг" нэртэй зургийнхаа талаар " Ёстой буруу зүйлээрээ тоглолоо. Өөрийнхөө зургаар жоохон сахилгүйтсэн чинь миний тоглоом хэрээс хэтрээд тоглоом биш болчлоо. Монголд байгаа гэрийнхэн, найз нөхөд маань гайхаад цус харвах дөхсөн байна. Уучлаарай ханийнхаасаа өмнө бодох байж... гэхдээ Монгол хүн амны бэлгээрээ хаашдаа л жирмээ болох юм чинь дээ. Гэхдээ одоо бол зүгээр дан биеэрээ байгаа шүү, давхар биетэй биш. Би их гэмшиж байна аа" гэлээ. 

Д.Ана

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх