Я.Санжмятав сайд Завханд их хэмжээний мөнгөөр туйлж байгаад иржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 09 сар 28

Завхан аймгийнхан өнгөрсөн долоо хоногт баахан бужигнав. Учир нь тэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын аймгийн Засаг дарга байхдаа санаачилсан гурван тулгуурт бодлого гээчийг гүйцэлдүүлэхийн тулд хүүхдүүдээ шатар тоглуулахаар аймаг, сумын төв рүү их нүүдэл хийлээ.

Өөрөөр хэлбэл, Я.Санжмятав сайд Засаг дарга байхдаа эхлүүлсэн ажлаа дуусгах гэж энэ сарын20-24-ний өдрүүдэд “Өсвөрийн монгол шатар-9999” тэмцээнийг Завхан аймгийн 24 суманд нэгэн зэрэг зохион байгууллаа. Уг нь энэ арга хэмжээ хүүхдүүдийн оюун ухааныг тэлэх, улсынхаа урлаг соёлын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх зорилготой. Гэвч автор нь Соёл спорт, аялал жуулчлалын сайд бус Хөдөлмөрийн сайд С.Санжмятав. Хөдөлмөрийн сайд хүн9999 хүүхдийг шатар тоглуулж явахын оронд9999 хүнийг ажлын байраар хангах ажил зохион байгуулсан бол олон нийтээс сайн үнэлгээ авах байлаа. Гэвч түүнийг хариуцсан салбараасаа тэс хөндлөн ажил сэдэж, их хэмжээний хөрөнгө зарсныг Завхан нутгийнхан толгой сэгсрэн ярьж байна. Я.Санжмятав сайд тоонд ихээхэн ач холбогдол өгдөг нэгэн. Тэрбээр засаг дарга байхдаа гурван тулгуурт бодлого гээчийг санаачлан нэгдүгээрт, 666 хүүхдийг компьютертэй болгосон бол хоёрдугаарт, 999 морин хуурчийг Отгонтэнгэр хайрхны бэлд тоглуулсан явдал. Хэдийгээр сайд энэхүү ажлаа“Түүхэн амжилт” гэж тодотгодог ч түүний энэхүү ажлыг нутгийн зон олон одоо ч сайнаар ярьдаггүй юм билээ.

Тухайлбал, 666 хүүхдийг 2.3 тэрбум төгрөгөөр компьютержүүлсэн ч үр дүнгээ өгсөн нь тун ховор гэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг компьютержүүлэх ажил нь нэр төдий байсан бөгөөд тараасан компьютер нь энгийн хэрэглээний ачаалал даахгүйгээс гадна тэгэсхийгээд эвдэрч дууссан байна.

үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх