“Урвагчдын арми”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 25 ・ 1

 

 

Монгол хэлний их тайлбар тольд "Урвагч” гэдэг үгийг "Урвамтгай, буцамтгай, тогтворгүй, Дайсан этгээдийн талд орох, тэрслэх, шударга биш явах, хэлсэн үгнээсээ буцах ” хэмээн тайлбарлажээ. Мөн энэ үгийг "ноён урваач, нохой шарваач” гэх зүйр цэцэн үгээр илэрхийлсэн байна. Энэ зүйр үг нь "ноён хүнд итгэлтгүй” гэсэн санаа илэрхийлж байгаа. Төр засагт үеийн үед "урвамтгай, хэлсэн үг, үйлдлээсээ буцдаг” хүмүүс байсан. Гэвч тэр бүгдийг дурдах нь утгагүй биз. Харин 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш нүдээ илхэн байгаа "урвагчид”-ыг танилцуулья. Жишээ нь хэдхэн хоногийн өмнө угшлаа сэргээсэн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг энд нэрлэж болно.

 

Тэд нам нь итгэл хүлээлгэхгүй, сонгуулийн тойрог өгөхгүй болохоор нь бие дааж нэр дэвшчихээд "албан тушаалын бялуу хуваалцах” болохоор эргээд нам руугаа гүйгээд оччихож байгаа юм. Үүнийг л урвамтгай, үзэл бодолдоо үнэнч биш, тогтворгүй, хэлсэн үгнээсээ буцдаг гэж тайлбарлахаас өөр яах вэ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Арвин ч энд багтаж байна. Түүний хувьд уг нь МАН-ын гишүүн байсан. Тус намаас хоёр ч удаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр ч сонгогдож байсан нэгэн. Гэвч 2012 оны сонгуулиар нам нэгт Б.Батзоригтойгоо/БЗД-ийн Засаг дарга асан/ өрсөлдөж, дахин сонгогдохын тулд АН-тай тохиролцож, гишүүн болоод АН-д элссэн байдаг.

Мөн "Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагчид гэгдэх Д.Батцогт, Г.Уянга нарыг мартаж болохгүй. Тэдний хувьд холбооны зохицуулагчаа орхиж, Монголын Үндэсний ардчилсан намаас УИХ-д нэр дэвшиж, УИХ-д сонгогдож байсан. Гэвч хоёул УИХ-ын гишүүн болсныхоо дараа "үзэл бодол нэгдэхгүй байна” гэсэн шалтгаанаар намаасаа гарч Д.Батцогт АН-д, Г.Уянга Тусгаар тогтнол эв нэгдлийн нам /намын дарга болсон/-д элссэн. Өөрөөр хэлбэл эдгээр гишүүд бүгд л үзэл бодлоосоо ухарч, "өөрт ашигтай бол чөтгөртэй ч нэгдэхэд бэлэн” гэдгээ энэ үйлдлээрээ баталж байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: