Малчин, Б.Булган хоёр яагаад холбогдчихов?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 26 ・ 2
 

Б.ОЧИР

17 жилийн турш гэрч, хохирогч явсан С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдаагийнхан баривчилснаас хойш таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Б.Булганыг анх хар тамхины хэргээр баривчиллаа гэж цуурсан. Улмаар С.Зориг агсны хэрэгтэй холбоотой гэсэн. Явсаар уг хэргийн сэжигтэн, яллагдагч болж хувирчээ. Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд очиж Б.Булгантай “хальт” уулзаад ирсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн ярьснаас харвал түүнийг маш чанд хяналтад хорьж шалгаж байгаа ажээ. Ц.Оюунгэрэл гишүүн Б.Булганы талаар энэ мэтийн мэдээллээ хэвлэлд ярихтай зэрэгцэн С.Зориг агсны хэргийн шалгалтын явцтай холбоотой барим тавим мэдээллүүд гэнэт цацагдаад эхэллээ. Энэ мэдээллээр Б.Булгантай хамт 2-3 хүнийг баривчилсан. Тэд хэргээ хүлээж эхэлсэн гэнэ. Тодруулбал зарим хэвлэлээр “...С.Зоригийн аллагад холбогдон баривчлагдсан хүмүүсийг Ш.Отгонбилэг агсны малчид байсан Арцмаагийн Ганхуяг, Жаагий хочит Содномдаржаа нар гэдгийг хэрэг үйлдсэн хутгаар нь нотолсон байна. Харин сүүлд нэмэгдэж ирсэн хэрэгт холбогдогч эмэгтэй, мөн тэдэнтэй хамт мал хариулдаг нэгэн бөгөөд хэргийн газраас үс нь олдсон. Үсний дээжийг Япон улсад шинжлүүлээд ДНК нь бүрэн нийлж байгааг баталжээ.

Одоогийн байдлаар сэжигтнүүд хэргээ хүлээчихсэн, С.Зоригийн эхнэр Б.Булгантай хамтарсан гэдгээ ч хэлээд байгаа гэнэ. Харин Б.Булганы тухайд өгсөн мэдүүлэг нь бусадтайгаа таарсан ч Их хурлын гишүүд ирэх тоолонд өөрчлөгдөөд байгаа” хэмээн бичиж байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 26/

    энүүн шиг худлаа юм байхгүй Отгонбилэгт ганхуяг гэдэг малчин ч байгаагүй Наад Содномдаржаа чинь Жаагий ч биш хүн байтугай мал ч алж чадахгүй нэгэн Арай америк загвараар Кеннедийг алсан гэж Освалд гэж хүнийг бариад нөгөөг нь нэг хүн буудаж алаад гээд л жүжиг байдаг арай тийм сценар биш байгаа

    Хариулах
  • dorj!!! / 2016 04 сар 26/

    ene bol todorhoi hereg?...gaihaad baih hereggyi ee!!ganzhan tord ileryyleh sonirhol baga bna?....Elbegdorjid uchir bna!!!!

    Хариулах