Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 28
・ 2

АТГ-аас Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн зөвлөхийг саатуулсан бөгөөд одоогоор Ж.Алтансүхээс ямар нэгэн тайлбар аваагүй байгаа аж.
АТГ-аас түүнийг иргэн М-ээс энэ сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлсэн гэж АТГ-аас мэдээлэв. Одоогоор түүнд эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.
Эх сурвалжууд Ж.Алтансүх их хэмжээний мөнгө хахуульд авч байгаад, үйлдэл дээрээ баригдсан гэж мэдээлж буй. Тэрээр Ц.Цолмон сайдын найз бөгөөд түүнийг анх БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажилд авч, улмаар Нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөрөө томилсон гэх мэдээлэл буй юм.
Г.Итгэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.