Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Л.Гүндалай даргатай Ард түмнээ хайрлая нам, Б.Батболд даргатай Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын социал-демократ нам, Иргэний хөдөлгөөнийн нам тус тус дангаараа сонгуульд оролцохоор хүсэлтээ хүргүүлэв. Мөн ХҮН болон ИЗНН-ынхан дангаараа сонгуульд оролцохоор болсон гэх мэдээлэл цацагдсан ч эдгээр намууд АН-ыг дэмжиж сонгуульд оролцохоор болсон гэдгээ зарлалаа.
Тэгвэл 16 жилийн дараа дахин ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн намууд нэгдэж нийлсэн нь улс төрд зөв жишиг тогтоолоо хэмээн үнэлэх хүмүүс олон байлаа. Тэд үнэхээр л зөв жишиг, зөв соёлыг бий болгож чадвал Монголын гуравхан сая хүн 24 намд хуваагдаж талцах нь багасах учиртай. АН-ыг дэмжихээ илэрхийлсэн ИЗНН-ын хувьд хоёр хуваагдсан гэж хэлж болно. Тодруулбал, намын нэг дарга Ц.Ганхуяг МАХН-ыг дэмжсэн бол ИЗНН-ын үлдсэн хоёр дарга болох С.Дэмбэрэл, С.Оюун нар АН-ыг дэмжжээ.
дархан аварга А.Сүхбатын нэр ч энд гараад амжлаа. МАН, АН-аас тойрог авч чадахгүй гэдгээ мэдсэн 20 гаруй хүн ч жагсаалтад байгаа гэх. Энэ мэтчилэн чамгүй олон хүмүүсийн урт жагсаалт гарсан ч одоогоор бие даагчид СЕХ-нд хүсэлтээ хүргүүлээгүй байгаа юм. Хуулийн хугацаа нь энэ сарын 05-11-ний хооронд учраас намдаа тоогдсон нь үлдэж, жийгдсэн нь бие дааж нэр дэвших нь тодорхой. Сүүлийн жилүүдэд ард түмэн нам эвсэлд биш хүнийг нь харж сонгох болсон.
Эх сурвалж: www.mminfo.mn
ан-ын нөхдүүд ичсэндээ нүүрээ нууж байгаа юм байх даа
энэ ардчилсан намынхан дунд үргэлж л толгой бөхийлгөсөн нөхдүүд байх юм яг боолууд шиг
Доошоо тонгойгоод гашуудал илэрхийлж байгаа юм шиг хүн чинь хэн бэ? эсвэл залбирч байгаа юм уу.
ЖИНХЭНЭ ХҮН НАМ АРДЧИЛСАН НАМЫГ ДЭМЖИЖ СОНГУУЛЬД ОРЖ БАЙГАА БОЛ ХҮН НАМЫГ ДЭМЖИХГҮЙ..УЯНГА ГИШҮҮНМЙ НАМЫГ ДЭМЖИНЭ.ХҮН НАМ ДАНГААРАА СОНГУУЛЬД ОРЖ БАЙГАА БОЛ ХҮН НАМ УЯНГА ГИШҮҮНИЙ НАМ ХОЮУЛАНГ ДЭМЖИНЭ ШҮҮ.