Х.Баттулгын эрх ашиг Засгийн газраас үнэтэй юу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 05
 

Д.ЦЭНГЭЛ

Эрхэм гишүүн Х.Баттулгын эрх ашиг Монгол Улсын Засгийн газраас үнэтэй байж мэдэхээр хачин жигтэй үйлдэл төрийн зарим түшээгээс гарах болов.

Х.Баттулга гишүүний мэдлийн “Баянгол” зочид буудалд байрлах хоёр компанийн санхүүд аудитын шалгалт хийсний төлөө эрхэм гишүүн тийш гүйн очиж өөрийг нь баривчлах гэж байгаа мэтээр сүр дуулиантай жүжиг тавьсан. Үүнтэй зэрэгцээд Л.Эрдэнэчимэг гишүүн “Хэрэв Х.Баттулга гишүүнээр оролдвол МоАХ фракц дөрвөн сайдаа засгаас татна хэмээн”сүрдүүлсэн”.

Энэ эрүүл үзэгдэл мөн үү. Х.Баттулга гишүүний “Намайг барих гэлээ” гэсэн сэрүүн зүүд Засгийн газраас үнэтэй болж таарав уу. Л.Эрдэнэчимэг гишүүн Засгийг тараах мэдэгдэл гаргадаг эрх мэдэлтэн мөн үү гээд олон асуулт эндээс ургана.

Хэрэв МоАХ-ны даргын ойр тойрны хүмүүсийг шалгалаа хэмээн Л.Пүрэвсүрэн, Р.Бурмаа М.Зоригт, Д.Дорлигжав нарыг Засгийн газраас татвал Гадаад хэрэг, Хүнс, хөдөө аж ахуй, Зам тээвэр, Хууль зүй гээд дөрвөн гол яам толгойгүй болж, Засгийн газар нурж унах дээрээ тулна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх