Өнгөрсөн онд Г.Батхүү 5.7 тэрбум, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ 18 саяыг олжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 06 ・ 2

deea9967522d3c8b17fd6b83f98713e3fe52182f14

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг албан ёсны сайтдаа нийтэлжээ. Эндээс  төрийн тэргүүнээс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч болон УИХ-аас томилдог бүх өндөр албан тушаалтнууд, мөн агентлагийн дарга нар, аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга  нар өнгөрсөн онд хэдий хэмжээний хөрөнгө, орлого олж вэ гэдгийг мэдэх боломжтой. Бид зарим өндөр албан тушаалтны 2015 оны хөрөнгө, орлогыг өмнөх онтой харьцуулж үзсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд 2014 онд 80 сая 309 мянган төгрөгийн орлого олжээ. Харин түүний гэр бүлийн гишүүдийн орлого 10 сая 500 мянган төгрөг байсан байна. Тэгвэл 2015 онд Ерөнхийлөгч 88 сая 233 мянган төгрөг, гэр бүлийн гишүүд нь 12 сая 320 мянган төгрөгийн орлого тус тус олжээ. Эндээс харахад төрийн тэргүүний орлого өмнөх жилээс нэмэгдсэн байна. Ерөнхийлөгчийн нийт хадгаламжийн хэмжээ ч өнгөрсөн онд өмнөхөөс нэмэгдсэнийг хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Тухайлбал Ерөнхийлөгч 2014 онд 25 сая 395 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2015 онд 57 сая 454 мянган төгрөг болж хоёр дахин өсчээ.

УИХ-ын дарга З.Энхболдын хөрөнгө, орлого ч өнгөрсөн онд нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Түүний өөрийн орлого 2014 онд 45 сая 816 мянга, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 26 сая 750 мянга байсан бол 2015 онд өөрийнх нь орлого 48 сая 816 мянга болж өссөн бөгөөд харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 24 сая 490 мянга болж хоёр сая орчим төгрөгөөр буурчээ. УИХ-ын даргын банкин дахь хадгаламжийн хэмжээ 22 сая 852 мянган төгрөг байснаа 34 сая 498 мянга болж нэмэгдсэн аж.Ерөнхий сайд Ч.Сайхан­билэгийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад мал таван төрлөөрөө өснө гэдэг шиг хөрөнгө, орлого, хадгаламж аль аль нь өсч нэмэгдсэн байна. Засгийн газрын тэргүүн 2014 онд 21 сая 641 мянган төгрөгийн орлоготой ажиллаж, гэр бүлийнх нь гишүүд 140 сая 480 мянган төгрөг  олж байжээ. Энэ бол үндсэндээ Ерөнхий сайдаар томилогдоогүй сул гишүүн байх үеийнх нь орлого юм. Тэгвэл 2015 онд Ерөнхий сайдын өөрийнх нь орлого 33 сая 401 мянган төгрөг болж 12 саяар, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 183 сая болж 43 сая төгрөгөөр нэмэгджээ. Ерөнхий сайдын хадгаламж 2015 онд 166 сая болсон нь өмнөх оныхоос 45 саяар нэмэгдсэн үзүүлэлт.

Улс оронд санхүү, эдийн засгийн хямрал гүнзгийрсэн 2015 он төрийн гурван өндөрлөг гэгддэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хувьд ашиг орлого нь нэмэгдсэн жил байжээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: