Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 06
Төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас өчигдөр олон нийтэд нээлттэйгээр мэдээллээ. Ингэснээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдээс эхлэн төрийн албанд ажилладаг дарга сэтэртэй бүх хүний хөрөнгө ард иргэдэд ил болж байна гэсэн үг. 24tsag.mn төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогыг цувралаар танилцуулж байна. Энэ удаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдийн хөрөнгөтэй танилцъя. Тэднээс хамгийн их болон бага хөрөнгөтэй нь хэн бэ?

ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨТЭЙ УЛС ТӨРЧИД
Баримт 1. Энэ жагсаалтыг. Харин УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга . .
ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД НЬ ХАМГИЙН ИХ ОРЛОГОТОЙ
Баримт 2. . Харин УИХ-ын гишүүн .
ХАМГИЙН ИХ ОРОН СУУЦТАЙ
Баримт 3. Эрэгтэй гишүүдээс УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 6 орон сууц, эмэгтэй гишүүдээс С.Одонтуяа 5 байртайгаар тэргүүлж байна. Харин хамгийн өндөр үнэтэй барилга байгууламжтай гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 1 орон сууц 2 үйлчилгээний барилга, 1 барилгатайгаар тэргүүлж байна. Түүний барилгуудын нийт үнэ 8 тэрбум 752 сая 660 мянга аж. Харин Л.Энх-Амгалан 4 тэрбум 370 сая 033 төгрөгийн 3 орон сууц, 2 үйлчилгээний барилгатай.
ХАМГИЙН ҮНЭТЭЙ МАШИНТАЙ
Баримт 4. УИХ-ын гишүүн Б.Наранхүү Land Rover, Range Rover- 1, Rollsroyce,Phantom- 3, Landcruiser Standart 1 машинтайгаар хамгийн олон машинтай жагсаалтыг тэргүүлжээ. Түүний машинуудын нийт үнэ 1 тэрбум 185 сая төгрөг аж. Түүний араас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр удаалж байна. Тэрбээр Mercedes Benz,G 55 AMG- 1, Mercedes Benz,G 300- 1 гэсэн 239 сая төгрөгөөр үнэлэгдэх машинтай юм байна.
ХАМГИЙН ИХ МАЛТАЙ
Баримт 5. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ адуу-430, үхэр-60, хурдан удмын адуу- 20, ямаа-400, хонь-3000 гээд нийт 4000 орчим малтай. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан хамгийн олон буюу 248 хурдан удмын адуутай. Түүний араас УИХ-ын гишүүн Б.Наранхүү 204 хурдан удмын адуутайгаар удаалж байгаа юм.
ХАМГИЙН ОЛОН ГАЗАР ЭЗЭМШДЭГ
Баримт 6. Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүлж байгаа юм. Тэрбээр 180 м2-1, 4032 м2-1, 699 м2-1 газрыг эзэмшдэг. Харин 700 м2-1, 816 м2-1 газрыг өмчилдөг бол 950 м2-1-газрыг ашигладаг байна.
ХАМГИЙН ИХ ТАЛБАЙ БҮХИЙ ГАЗАР ЭЗЭМШДЭГ
Баримт 7. УИХ-ын гишүүн О.Содбилэг 1219 м2-1, 50000 м2-1 эзэмшдэг бол 700 м2-2 газрын өмчилдөг байна.
ХАМГИЙН ИХ ЗЭЭЛТЭЙ
Баримт 8. УИХ-ын гишүүн Д.Зоригт 4 тэрбум 250 сая, Л.Энх-Амгалан 2 тэрбум 700 сая төгрөгийн зээлтэй гэнэ.
ХАМГИЙН ИХ ХАДГАЛАМЖТАЙ
Баримт 9. УИХ-ын гишүүн Б.Наранхүү 21 тэрбум 195 сая 800 мянган төгрөгийн хадгаламжтай бол УИХ-ын гишүүн Л.Болд 17 тэрбум 864 сая 391 мянган төгрөгийг хадгаламжтай байна.
ХАМГИЙН ИХ ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Баримт 10. УИХ-ын гишүүн О.Содбилэг нийт 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэйгээр энэ жагсаалтад тэргүүлсэн байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 635 сая төгрөгийн үнэт эдлэлтэйгээр түүний ард бичигджээ.
ХАМГИЙН ОЛОН ХУВЬЦААТАЙ
Баримт 11. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нийт 25 компани, аж ахуй нэгжид хувьцаа эзэмшдэг байна. Тодруулбал, Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Говь гоё сайхан ХХК, Өмнийн гоё говь ХХК, Хурд Транс ХХК, ДЦ-Улаанбаатар ООО ХХК, Хурдпропертийз ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК зэрэг компанид хувьцаа эзэмшдэг. Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүү 24 компанид хувьцаа эзэмшдэгээрээ түүний ард бичигдэв.
ХАМГИЙН БАГА ХӨРӨНГӨТЭЙ
Баримт 12. УИХ-ын гишүүн Л.Цог хамгийн бага хөрөнгөтэй буюу жилийн орлого нь 18 сая төгрөг аж.
ГЭР БҮЛИЙН ОРЛОГО НЬ ХАМГИЙН БАГА ГИШҮҮН
Баримт 13. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн гэр бүлийн жилийн орлого нь 2 сая төгрөг аж.
ХАМГИЙН ХЯМДХАН МАШИН УНАДАГ ГИШҮҮН
Баримт 14. УИХ-ын гишүүн С.Ганбаатар 17 сая төгрөгийн Toyoto Rav4 машин унадаг байна.
ХАМГИЙН БАГА МАЛТАЙ ГИШҮҮН
Баримт 15. УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Оюун нар нэг, нэг адуутай аж.
МАШИНГҮЙ, МАЛГҮЙ, ОРОН СУУЦГҮЙ ГИШҮҮД ХЭН БЭ?
Баримт 16. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Лүндээжанцан, Л.Болд, Б.Чойжилсүрэн, Л.Эрдэнэчимэг, Ж.Энхбаяр, М.Энхсайхан, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, С.Оюун, Д.Дэмбэрэл, Ц.Дашдорж, Б.Гарамгайбаатар, Ж.Батзандан, С.Одонтуяа, Д.Батцогт нар өөрийн нэр дээр машингүй аж. УИХ-ын гишүүдээс 14-нь машингүй гэнэ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.