Эсрэг тэсрэг байр суурь

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 05 сар 10 ・ 2

Д.ГЭРЭЛ

УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар сонгуулийг жижиг 76 тойрогт явуулахаарболсон. Жагсаалтын 28-ыг хот, хөдөөд хэрхэн хуваарилах талаар УИХ дахь нам, эвслүүд бүлгийнхуралдаанаараа хэлэлцсэн байна. УИХ дахь МАН хөдөөд олон мандаттай байхаар санал нэгдсэн бол АН-ынхан мандатын тоог тэнцүү байлгах хэрэгтэй гэж үзжээ. Энэ тухайгаа УИХ дахь АН, МАН-ынбүлгийн дарга нар доорх байдлаар тайлбарласан юм.

 

С.Бямбацогт: ХӨДӨӨД 16-18, ХОТОД 10-12 МАНДАТЫГ ХУВААРИЛАХ ЁСТОЙ

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо гэсэн гурван хүчин зүйлийг харгалзан тогтоох ёстой. Энэ үүднээс бид 28 мандатын 20-ыг хөдөөд, наймыг хотод хуваарилах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Харамсалтай нь эрх баригч АН-ынхан 14:14-ийн харьцаагаар хуваарилахаар хатуу шаардлага тавьж байна. Энэ бол зохимжтой хуваарилалт биш. Хөдөөгийн нэг мандаттай аймаг хоёр мандаттай болох ёстой гэсэн зарчмын шаардлага хангагдах ёстой гэж бид үзэж байгаа.Энэ үүднээс хөдөөд 16-18 мандат, хотод 10-12 мандатыг хуваарилах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Энэ асуудлаар АН-ын бүлэгтэй ярилцаж болох байх.

 

Б.Гарамгайбаатар: 14:14 ГЭДЭГ НЬ ПРОПОРЦИОНАЛИЙГ ХАДГАЛАХ ГЭСЭН САНАА

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

-Сонгуулийн хуульд өөрчлөлт орсон учир пропорциональ системд ногдож байсан 28 мандатыг хэрхэн хуваарилах талаар саналаа нэгтгэсэн. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай холбоотой пропорциональ элементээ хадгалж байсан 28 суудлаас 14-ийг нь Улаанбаатар хотод, 14-ийг нь орон нутагт хуваарилах нь зөв гэдэг шийдвэрт хүрсэн.14:14 гэдэг нь пропорциональ элементийг хадгалах гэсэн санаа. Учир нь өмнөх сонгуулиар УИХ-д сонгогдсон 28 гишүүн нийт ард иргэдээс сонгогдож гарч ирсэн учраас тэнцвэртэйгээр хуваарилах нь зөв гэж манай нам үзсэн. Ингэхдээ 60-80 хүртэлх мянган хүн амтай бол хоёр мандат, 80-аас дээш мянган хүн амтай бүс нутагт гурван мандаттай байх нь зүйтэй гэж үзсэн.  Энэ хувилбар нь хүн ам, газар нутаг, засаг захиргааны нэгжтэйгээ мөн уялдсан. Үндсэн хуулийн дагуу хүн ам, газар нутаг, төрийн засаг, захиргааны байгууллагаас нь хамаарч хамгийн их хүн амтай аймгаас нь эхлэн хуваарилахаар ярьж байна. Одоогийн гаргасан эхний зураглалаар арваад аймгийн мандат нэмэгдэхээр байна. Сонгуулийн ерөнхий хороо үдээс хойш хуралдаж тогтоолоо оруулж ирсэн тохиолдолд намууд ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 10/

    энэ бол тактик эхлээд ита нарт өгөөд сонгууль дөхөхөөр та нарт өгнө биз тэр үед та нар бас АН-ыг гаргахгүй юу бүх юм барьцаалагдсан мэт тэгээд бас мөнгөнд шүтэх үзэлтэй болж лдээ

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 10/

    Ямарч байдлаар сонгууль явуулахад энэ жил эрдэнэтэд ардчилсан нам гарахгүй.Учир юу гэвэл эрдэнэт үйлдвэр ажилчин инженер гэж ялгаварлаж ажилчдаа гадуурхаж мөнгө тараасан явдал юм..5000 ажилчид түүний ар гэр ах дүү хамаатан садан нэг нь ардчилсан намд санал өгөхгүй гэж байгаа..

    1
    Хариулах