Дуучин Ө.Уянга дууриасаа чөлөө авав

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 03

Монгол орны хойморт орших Хөвсгөл нутгаар овоглосон алдартай уран бүтээлчид олон. Тэдний нэг бол яах аргагүй МУГЖ дуучин Ө.Уянга. Тэрбээр Монголын сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан.

Түүний хоолойн чадал, чансаа олон хүнийг сонгодогт урлагт дурлуулсан гэдэг.Тэрбээр "Эх орон”, Би-Монгол“, “Ижий улирал”. “Ээжээ” зэрэг дууг бидний сэтгэлд хоногштол амилуулсан билээ. “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүүтэй ханилан суусан хосууд тун удахгүй гурав дах үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж байгаа гэнэ. Тиймээс дуучин бүсгүй жирэмсний амралтаа авч дууриасаа түр хөндийрч байгаа бололтой. 

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх