Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 03
Монголын хошин урлагийн шилдгийн шилдэг "Х-ТҮЦ" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёр дахь уран бүтээл "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтоо их хотын үзэгчиддээ 11 сарын 3-наас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас тоглож байна.
Үргэлж шинийг сэдэж бусдыгаа түүчээлж байдаг тус продакшны уран бүтээлчид энэ удаагийн тоглолтондоо МУГЖ Л.Баттулга, МУГЖ И.Одончимэг, МУСТА Н.Онон нараар ахлуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ жинхэнэ шоу тоглолтыг үзүүлж байна.
Ингээд хошин урлагийг шимтэн үзэгч та бүхэндээ "Ийм нэгэн явдал" тоглолтын нээлтийн өдрийн фото сурвалжлагыг хүргэж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.