Ангуучид л Монголын төртэй тохиролцоо хийж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 16

       deal-maker

Яадаг ч байсан энэ 21 дүгээр зуунд дэлхийн хөрөнгө оруулагчид Монгол нутагт ирж цангаагаа тайлсаар байх болно гэдэгтэй маргалтгүй. Бидний нутгийн хөрсөн доор үүцлэгдэн, өвлөгдөн ирсэн ашигт малтмалын баялаг улсын эдийн засгийн ирээдүйг тодорхойлох гол хөшүүрэг болчихоод байна.  Дэлхийн уул уурхайн хүчирхэг гигантууд манайд  “Minegolia” хэмээх тодотгол өгөөд багагүй хугацаа ч өнгөрчээ. Тэрчлэн бидэнд наашаа чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгалыг ухаалгаар шингээх бодлого хэрэгтэй байгаа билээ. Үүний тулд манай бизнесийн салбарынхан ч илүүтэй чадавхижих, дэлхийн хэмжээнд сэтгэх ёстой, ашигтай хэлцлийг хийж чаддаг байх шаардлагатай.

Ер нь бол өдгөө эдийн засаг, бизнесийн ухаанд  дилмэйкер хэмээх нэр томьёо анхаарал татах болсон. Учир нь дилмэйкер хэмээх тэдгээр хүмүүс бизнест ашиг олохыг хүссэн хэн бүхэнд бурхны элч, сахиусан тэнгэр мэт харагдах учиртай. Дилмэйкерүүд боломжгүй бизнесийн саналыг ид шид мэт аргаар дээд зэргийн боломжит хувилбарт хүргэх замыг олдог. Та эдгээр тодорхойлолтыг сонсоод тэднийг зөн билэгтэн, шидтэн хэмээн бодуузай. Тэд бол мэргэжлийн хэлэлцэгчид юм.

Бизнест том ч бай, жижиг ч бай ямар нэгэн хэлцэл бүтээгдэж байдаг. Муу хэлцэл хийсэн тохиолдолд ашиг орлого бага олж цаашлаад дампуурал, сүйрэлд хүрэх аюултай бол сайн хэлцлүүд зүүдэндээ ч олж хараагүй гайхам амжилт, ашиг орлогыг дагуулдаг.

Тийм хэлцлүүдийг гол хүмүүс буюу бизнесмэнүүд, менежерүүд, эзэд, захирлууд хийдэг байсан бол өдгөө цагт дилмэйкер хэмээх мэргэжлийн хэлцэгчид хийж байна. Тэднийг зөвхөн хэлцэгчид, дилмэйкер хэмээн тодорхойлоход ч бэрх. Ер нь бол тэд асар олон тодорхойлолттой супер баатрууд л гэсэн үг.

Өрсөлдөгчдөө залгихын тулд зөв гарц хайж буй болон дампуурлын ирмэгт ирсэн  компаниуд, хөрөнгөө ямар ашигтай зүйлд зарцуулахаа мэдэхгүй суугаа баячуудаас авахуулаад дараагийн хүчирхэг алхмаа хийхээр гэтэн, төлөвлөн буй асар том корпорациуд, дэлхийг дамнасан гигантууд хүртэл дилмэйкерүүдийн тусламжийг хүлээдэг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх