Байр суурь: Сонгуульд зуузай холбон сойгдсон намын дарга нар юу өгүүлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 30 ・ 9

2016 оны сонгуулийн урьдчилсан дүн мэдээ гарч, МАН ялалт байгуулаад байна. Тэгвэл ялалт байгуулсан намын дарга М.Энхболд хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж ажиллахаа мэдэгдсэн бол намаа ялагдалд хүргэж, өвдөг шороодуулсан АН-ын дарга З.Энхболд МАН-ын ялалтыг хүлээн зөвшөөрч, баяр хүргээд байгаа юм. Харин өмнөх жилүүдийн сонгуульд ийнхүү ялагдал хүлээсэн намыхан шууд дахимаа өгч байсан удаагүй. Тэгвэл цэвэр шахам ялагдаад байгаа АН ийнхүү бууж өгч байгааг зарим хүмүүс улс төрийн соёл хэмээн хүлээн авч байгаа бол нөгөө хэсэг нь З.Энхболдыг өөрийнхөө хийсэн "үйлийн үр"-ийг эдлэж, намаа унагалаа гэдгийг ч хэлж байгаа юм. Ямартай 2016 оны сонгуульд зуузай холбон сойгдсон намын дарга нарын байр суурийг хүргэж байна. 

 

М.Энхболд: Хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж ажиллана

 

 

МАН-аас өчигдөр сонгуулийн урьдчилсан дүн мэдээ гарсны дараа мэдээлэл хийсэн юм. МАН-ын дарга М.Энхболд энэ үеэр “МАН УИХ болон нийслэлд үнэмлэхүй олон болжээ. Манай нам 63 тойрогт ялалт байгуулсан гэх урьдчилсан мэдээлэл бидэнд ирээд байна. аймаг, нийслэлийн ИТХ-д ч манай нам ялалт байгуулсан гэх мэдээлэл байна. Энэ сонгуульд Завхан аймгаас бусад газарт манай нам олонх болжээ. Манай намыг дэмжсэн намын гишүүн идэвхтэн, гишүүд, ард түмэндээ бид талархал илэрхийлж байна. Улаанбаатар болон аймаг орон нутагт намын штабуудад ажилласан орон нутгийн идэвхтэн иргэд та бүхэндээ талархал илэрхийлж байна. Монголын ард түмэн манай намд итгэл найдвар хүлээлгэлээ. Бидний өмнө асар өндөр хариуцлага хүлээлгэж байна. Бид та бүхнийхээ итгэлийг алдахгүй хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж ажиллана. Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүнд олон улсад доройтож байгааг засч залруулахын төлөө бүхий л хүчээ дайчилж ажиллах болно" гэлээ.

 

З.Энхболд: Сонголтыг хүндэтгэж байна. Өрсөлдөгчдөө баяр хүргэе

 

 

Ардчилсан намын дарга З.Энхболд энэ удаагийн сонгуульд өвдөг шороодсноо мэдэж мөн л мэдээлэл хийв. Тэрбээр “Монголын ард түмэн сонголтоо хийжээ. Ардчилсан нам энэ сонголтыг хүндэтгэж байгаа. Ялалсан өрсөлдөгч нартаа баяр хүргэе. Манай намаас ялалт байгуулсан 10 гаруй гишүүн байна. Тэд нартаа баяр хүргэе. Сонгуулийн үр дүн бол монголчуудын төр засагтаа тавьж буй дүн юм. Гэхдээ АН бүтээн байгуулалтын ажлаасаа ухрахгүй. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлэн хийх болно. Бид туйлын хэцүү дөрвөн жилийн ард гарсан. Амаргүй дөрвөн жил байсан. Гэхдээ бид эдийн засгаа авч гарсан. Л.Эрхэмбаяр бид хоёр намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Удахгүй Ардчилсан намын зохих шатны байгууллагууд хуралдана" гэсэн билээ.


www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 06 сар 30/

    Бараг 30 жил МАН-ыг ард түмэн харж амьдрахаар боллоо.
    Та нар ард түмнийг хуурах гэж битгий оролдоорой.
    Хүмүүсийн амьдралд бага ч гэсэн анхаараарай
    Та нарыг сайн болохоор нь чинь сонгоогүй шүү
    Ард түмний 70 хувь нь ядуу байдгийг одоо өөрчлөөч
    Эсвэл НҮБ,дэлхийн судалгааны нэр хүндт

    Хариулах
  • нөхөр / 2016 06 сар 30/

    та бүхэн нээх их цэвэр хүчин биш шүү дээ, бохирдлоо ил цэвэрлээрэй амжилт

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 30/

    Монголд бугшсан авилгал, хээл хахууль, газар, албан тушаалын наймаа, ядуурал, ёс зүйн доройтлын эхлэлийг тавьж, цэцэглүүлсэн алдаагаа засаж залруулах түүхэн боломжийг ард түмэн МАН-д олголоо. та бүхэн цэвэр хүчин биш шүү ард түмэн мэднэ. бохироо ил цэвэрлээд арай шинэлэг байдлаар урагшлаарай, амжилт

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 30/

    М.Энхболдоос "түүх" хариуцлага нэхнэ.

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 30/

    Монгол Ардын намыг ард түмэн сонголоо. Энэ сонгуулиар ард түмэн чинь их л ядарсан туйлдсан харагдсныг та бүхэн харсан байх гэж бодож байна. Ард түмэн улс төрийн тоглоом биш бас сонгож чаддаг, буулгаж чаддаг гэдгийг харууллаа.

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 30/

    Монгол Ардын намыг сонголоо.Энэ түүхэн боломжийг алдахгүй ард түмнээ ядуурлаас гаргана гэдэгт найдаж байна.Эргээд хариуцлага тооцох цаг ирнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.Ямар ч саад тотгоргүй ажиллах боломж бүрдлээ.

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 30/

    найдлаа. Ард түмэн зүйлд үргэлж баттай ар тал болдог.

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 30/

    Монголд бугшсан авилгал, хээл хахууль, газар, албан тушаалын наймаа, ядуурал, ёс зүйн доройтлын эхлэлийг тавьж, цэцэглүүлсэн алдаагаа засаж залруулах түүхэн боломжийг ард түмэн МАН-д олголоо. Энэ удаад өмнөх алдаа дээрээ дүгнэлт хийж ард түмнээ ядуурлаас, газар нутгаа барьцаанаас салгана гэдэгт най

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 30/

    owoo doo ylagdlaa uhamsartaigaar hvleejee zow er hvn odoo gonshignood yahaw

    Хариулах