Шинэ парламентын гишүүдийг сонжихуй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 01 ・ 1
Шинэ парламент бүрэлдэхүүн -65:9:1:1 байна

 

УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн өчигдөр зарлагдаж, өнөөдөр ялалт байгуулсан нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авна. Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, АН ялагдлаа хүлээн зөвшөөрч, ард түмний сонголтыг хүндэтгээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийн болоод шинэ парламентийн бүрэлдэхүүн ямар байх талаар 24 баримтыг хүргэж байна.

 

 

Баримт 1. СЕХ-ны мэдээлснээр энэ удаад МАН 65, АН 9, МАХН 1 суудал авсан бол бие даагч нэг сонгогдоод байна. Өөрөөр хэлбэл шинэ парламент бүрэлдэхүүн -65:9:1:1 байна гэсэн үг юм.

 

Баримт 2. МАХН-аас О.Баасанхүү гишүүн ганцаараа Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээсэн бол бие даагч С.Жавхлан Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт үнэмлэхүй ялалт байгууллаа.

 

Баримт 3. Энэ удаагийн парламентад нийтдээ 39 шинэ гишүүн сонгогдов.

 

Өмнөх удаагийн парламентын 11 эмэгтэйн рекордыг эвдэв

 

Баримт 4. УИХ-ын сонгуульд нийт 129 нь эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөнөөс 13 нь ялалт байгуулж УИХ-ын гишүүний эрхээ авлаа.

 

Баримт 5. Үүнээс 12 эмэгтэй гишүүн нь Монгол ардын намын гишүүн бол Завхан аймгийн 18 дугаар тойрог нэр дэвшсэн З.Нарантуяа ганцаараа АН-ын гишүүн юм.

 

Баримт 6. 2016 оны сонгуульд нийтдээ 13 эмэгтэй нэр дэвшигч сонгогдсоноороо өмнөх удаагийн парламентын 11 эмэгтэйн рекордыг эвдээд байна.

 

 

Баримт 7. 2016 оны сонгуульд сонгогчдоос хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр Дорноговь аймгийн 13 дугаар тойрогт МАН-аас өрсөлдсөн Б.Дэлгэрсайхан тодроод байна.

 

Баримт 8. Түүнд 13 дугаар тойргийн сонгогчдын 69.8 хувь нь итгэл хүлээлгэжээ.

 

Баримт 9. Мөн тус аймгийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн яруу найрагч Г.Мөнхцэцэг дорноговьчуудын 65.6 хувийн саналыг авч, удааллаа.

 

О.Баасанхүү хамгийн цөөн хүний саналаар гишүүн болж буй эрхмээр тодров

 

Баримт 10. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хамгийн цөөн саналаар буюу 4222 санал авснаар хоёр дахь удаагаа парламентад суухаар болж байна.

 

Баримт 11. Мөн Б.Пүрэвдорж 4492, Д.Дамба-Очир 4728 нар хүний саналаар УИХ-д суух эрх өвөртөлсөн гишүүдийн тоонд багтав.

 

Баримт 12. Нэр дэвшигчдээс улсын хэмжээнд хамгийн бага санал авсан хүнээр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 55 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Бадамханд тодорчээ. Түүнийг тойргоос нь ердөө 29 хүн дэмжиж, саналаа өгсөн байна. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: