УИХ-ын ээлжит сонгууль гадны хэвлэлд

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 01

Nikkei: Сонгуулийн системийг өөрчилсөн нь МАН ялалт байгуулахад нөлөөлсөн
 
Японы “www.nikkei.com” сайтад мөн л Монголын сонгуулийн талаар ийм мэдээлэл тавигджээ.  Уг мэдээллийг хөрвүүлбэл, “Монголын парламентын сонгуульд хамгийн том сөрөг хүчин болох МАН хамгийн олон суудал авч, үнэмлэхүй ялалт байгууллаа.   Харин эсрэгээрээ эрх баригч Ардчилсан нам маш бага суудал авч, ялагдал хүлээсэн байна.  МАН ойрын хугацаанд шинэ Ерөнхий сайд болон УИХ-ын даргаа томилох бөгөөд эрх баригч намын эдийн засгийн бодлого, авлигатай холбоотойгоор иргэд тус намд итгэл алдарчээ. Энэ нь сөрөг хүчнийг ялалт байгуулахад нөлөөлжээ.  СЕХ-ны өнөөдөр өглөө зарласан дүн мэдээллээс үзвэл МАН 65 суудал авсан байна.
 
Тус нам өнгөрсөн удаагийн сонгуульд 30 суудал авч байсан билээ. Харин 2012 оны сонгуульд 38 суудал авч байсан Ардчилсан нам энэ удаа ердөө есөн суудал авч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл тойрогтоо бүдэрчээ.  Сонгуулийн үр дүнг санал хураалт болсон өдрөөс хойш 15 хоногтоо багтаан Ерөнхийлөгчид тайлагнадаг. Энэ удаагийн сонгуулийн ирц сайн, 72.1 хувьтай байлаа. МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа хэвлэлийн хурал хийж, “Итгэл хүлээлгэсэн ард түмэндээ талархал илэрхийлье” хэмээн ялалтаа албан ёсоор зарласан.  
 
Орон нутгийн мэдээллийн сайтуудын мэдээлж буйгаар Ардын нам ирэх сард болох баяр наадам хүртэл Ерөнхий сайдаа сонгож, Засгийн газраа бүрдүүлэх аж. Нөгөө талаар Ардчилсан нам “Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байна. Амаргүй дөрвөн жил байлаа” хэмээн ялагдлаа хүлээн зөвшөөрөв.  Монголын эдийн засгийн өсөлт буурсны улмаас сонгогчид Засгийн эрх барьж буй намд итгэл алдарчээ. Мөн сонгуулийн системийг өөрчилж, жижиг мажоратори систем рүү хөрвөсөн нь МАН сонгуульд ялалт байгуулахад нөлөөлсөн байх магадлалтай байна” хэмээн бичжээ. 
 
Financial times: Дараа жилээс Монгол өрөө төлж эхэлнэ
 
“Financial times” сайтад доорх мэдээлэл нийтлэгджээ. Үүнийг орчуулбал, “МАН парламентын сонгуулийн санал хураалтад үнэмлэхүй ялалт байгуулж,  эдийн засаг доройтсон дөрвөн жилийн дараа Засгийн эрхийг эргүүлэн авлаа. Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газар гадаадын компаниудад хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсан хэдий ч, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж чадаагүй. Харин үүний оронд гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу орлого буурсны улмаас улсын өр нэмэгдсэн байдаг.
 
Гол хоёр экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасны улмаас эдийн засаг нь  хүнд байдалд  орсон улсын нэг бол Монгол. Үүнээс гадна өмнөд хөрш Хятад улсын эдийн засгийн өсөлт саарснаар   төрийн болон хувийн хэвшлийн өр  үндэсний орлогыг уналтад оруулж байна.  Дараа жил гэхэд тус улс төрийн болон хувийн хэвшлийн хоёр тэрбум ам.доллар, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн 2.3 тэрбум ам.долларыг төлж эхлэх учиртай.
 

Гэвч энэ Засгийн газар өрийн талаар яаралтай арга хэмжээ авахаас зайлсхийж ирсэн байдаг. Хэд хэдэн фракци болж хуваагдсан ардчилагчдын ихэнх нь парламент дахь суудлаа алдсан бөгөөд тэдний дунд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч багтаж буй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх