Танилц: МАН-ын тэргүүлэх Засгийн газар 11 яамтай ажиллана

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 04 ・ 6

  Маргааш анхдугаар чуулган хуралдана. МАН-ын “томчууд” энэ өдрүүдэд Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон бусад албан тушаалд хэнийг томилох эсэхээ тодруулах гээд завгүй байна. Тус намын удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, энэ долоо хоногт Бага хурлаа зарлахаар болжээ. Гэхдээ Засгийн газар, УИХ-ыг хэн удирдах, сайд нарт хэнийг томилох, нийслэлийг хэнд даатгах зэргийг бараг тохирсон сурагтай.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар шинэ Засгийн газрын тэргүүнээр МАН-ын дарга М.Энхболд, Н.Энхболд хоёрын нэг нь томилогдож магадгүй байна. Намаа ялуулсан даргын хувьд М.Энхболд Засгийн газрын тэргүүн болох нь зүйн хэрэг ч тэрбээр алсыг харсан нүүдэл хийж магадгүй ажээ. Учир нь тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших учраас Засгийн газрыг эхнээс нь өөр хүнд даалгасан дээр гэсэн байр, суурийг Удирдах зөвлөлийн хурлаараа ярилцжээ. Харин Нямаагийн Энхболдын хувьд парламентад олон удаа сонгогдсон туршлагатай, намынхаа жаргал зовлонг хуваалцаж ирсэн хүн. Тиймээс ч Ерөнхий сайдад түүний нэр хүчтэй яригдаж байгаа юм байна. Ямартай ч тус хоёр эрхмийн нэг нь Ерөнхий сайд болно гэх мэдээлэл хүчтэй яригдаж байна. Шинээр сонгогдсон гишүүд маргааш тангараг өргөнө. Дараа нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ. Засгийн газрын бүтэц цомхон байхаар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Одоогийн 15 яамыг 11 болгож цөөрүүлэхээр болжээ. Тухайлбал, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай, Аж үйлдвэрийн яамыг Хүнс, хөдөө аж, ахуйн яамтай, Уул уурхайн яамыг Эрчим хүчний яамтай, Барилга хот байгуулалтын яамыг Зам тээврийн яамтай нэгтгэхээр шийджээ.

 

үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 06/

    |Ардын натын ажил хийнэ гэдэг бол чухамдаа маш ихээр идэж уухыг хэлдэг байсан юм харин одоо өөрчлөгдөхгүй бол ард түмний дэмжлэгийг ахин авна гэж бодсоны гарз

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 05/

    Юуных нь нэр цэвэр байхав. УБ-ыг ёстой 21 он руу нь оруулсан. Монголчууд энэ сонголтондоо харамсах үе ирэх байх.Монгол улс хэцүү байдалд орсын биш биздээ. Эвгүй юмнууд сонсогдоод л байна.

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 04/

    N.Enkhbold turin jinhene har hundee Mongolin ard tumen ene ner tseber hunee demjinee

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 04/

    Badamjunai, Su. Batbold, Tsogtbaatar nariig zailuulaad ogooch, esvel ter 2 hurdan uhej dald oroosoi. MAN ulaan avilgach deeremchideesee salaagui tsagt uragshaa yavahgui

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 04/

    yun said be ichmer yum aa Ulaan MAН-in nereer l gishuun bolson shuu dee Ulaand bol hench uguhgui urbaj sharavsan yumand gishuun bolsondoo bayarlah heregtei

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 04/

    Ulaan saidiig sangiin saidaar yumuu eronhii saidaar tavij ajiluulval manai ediin zasag hurdan sergene shuu ene hunii medleg avyas hangalttai bgaa mon deer Suhbaatar aimagt ardchilaliinhan unen dee daam garaad bh ued eldeveeree duuduulan bj garj irsen arga uhaan bna

    1
    Хариулах