Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 04
・ 1

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн хавар нутагтаа ялалт байгуулна, чаддаг юм бол надтай өрсөлд хэмээн ам гарч байв. Ингээд 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Увс аймагт нэр дэвшиж, амласан ёсоор ялалт байгуулсан. Гэвч өмнө нь гаргаж байсан зөрчлөө дахин давтаж, түүний туслахууд мөнгө тараасан гэх мэдээлэл гарлаа. Харамсалтай нь мөнгө амласнаас болж, нярай хүүхэд эндсэн хэрэг гарчээ. Тодруулбал, сонгуулийн өдөр буюу өнгөрсөн сарын 29-нд Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд сумын төвөөс алслагдсан иргэдийг машинаар зөөж санал өгүүлжээ. Ингэхдээ Увс аймгийн Түргэн сумын иргэн С.Отгонтуяаг төрөөд 20 гаруй хонож байхад нь саналаа өг, 100 мянган төгрөг өгнө, нөхөртэй гээ хамт яв, жийп машинаар аваад явъя гэсэн аж.
Тэндээсээ хүмүүс цуглуулсаар байтал машин нь дүүрч, нярай хүүхэд олон хүнтэй машинд чихэлдэж явсаар санал авах байр руу явж байхдаа амьсгалын дутагдалд оржээ. Учир нь тэр машин нь жийп биш, микро автобус байсан аж. Ингээд нярай эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээнд орсон ч өвчнөө даалгүй 7 сарын 01-ны өдөр нас баржээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.