Б.Булганыг юуны БАРЬЦААНД шоронд байлгаад байна вэ?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 06 ・ 1

Сонгууль  болоод өнгөрлөө. С.Зориг агсны  эхнэрийг баривчилж хорьсон  асуудал шийдэгдсэнгүй.  Хэрэг юу болов, яаж шийдэгдэхээр байна. Эсвэл улстөрчдийн  шоу байсан уу.  Найман сар шахам хоригдсон Б.Булганы биеийн байдал ямар байгаа вэ  гэдэгт  мэдээлэл алга. Хэрэгт холбогдуулж гурван хүнийг барьсан талаар ч тодорхойгүй. Ялсан, ялагдсан намууд ч, УИХ, Засгийн газар ч   шат шатандаа ажлаа цэгцлэх  гэсээр  хэсэгтээ чимээгүй байх бололтой. Хууль, хяналтын байгууллагууд ч таг чиг болчихож.

Энэ талаар мэдэхээр  холбогдох байгууллагуудад хандахад  шинэ томилгоо,  халаа сэлгээ хүлээн дагжсан хүмүүс ямар нэг  мэдээлэл өгөхөөс татгалзав . Өнөөдрийг хүртэл Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих төвд хорьж, ар гэрийнхэнтэй нь уулзуулдаггүй, өмгөөлөгчийг  нь ч тэр бүр оруулдаггүй нь  хэвээр байна. Энэ хооронд түүний эрх зөрчигдсөн байж болзошгүй, эрүүдэн шүүсэн байж магадгүй гэсэн хэвлэлийн мэдээлэл, ээж Д.Байгалмаагийнх нь гомдлын  мөрөөр УИХ дахь Өргөдлийн байнгын хороо холбогдох байгууллагынхнаас тайлбар шаардаж, Хүний эрхийн комисс шалгалт хийсэн. Ингэхдээ Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж “Б.Булганы эрх зөрчигдсөн байж  магадгүй, зөрчигдөөгүй ч байж магадгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж байв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, цагдаа, прокурорын байгууллагууд  “Тэнд гарсан  алдааг зассан”  гэдгээс өөр тайлбар хийгээгүй. Мөн түүний биеийн байдал  муудсан тул  Зайсан  дахь Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан ч тун удалгүй Төв аймаг руу шилжүүлсэн байсан юм. Б.Булгантай холбогдуулж  хэн  юу  ярьсныг тоймлое.

 

Д.Байгалмаа /Б.Булганы ээж/:

БАЙНГЫН ГЭРЭЛТЭЙ НӨХЦӨЛД ХОРЬЖ БАЙНА

Эргэлт оруулахгүй, ээжийг нь ч уулзуулахгүй байгааг ойлгохгүй юм. Хоёрхон удаа л хувцсыг нь сольсон. Ер нь бол 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг юм шиг байна лээ. Миний бодож байгаагаар энэ хэрэгт хөндлөнгийн ямар нэгэн нөлөө орж байхыг үгүйсгэхгүй.

/Эх сурвалж: Зууны мэдээ/

 

Ж.Бямбадорж /ХЭҮК-ын дарга/:

АЙХТАР ЮМ ҮГҮЙ Ч ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ БИШ 

-Ирсэн гомдлын дагуу ажиллалаа. Мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ сонин, хэвлэлээр гарсан шиг айхтар юм байхгүй ч ор үндэсгүй зүйл бас биш юм байна лээ.

/Хэвлэлд өгсөн ярилцлагаас/

 

Ц.Оюунгэрэл /УИХ-ын гишүүн асан/:  Б.БУЛГАНЫ ХОРИГДОЖ БУЙ ОРЧНЫГ  ХАРААД БИ ШУУД ЦОЧИРДСОН

-Төв аймгийн хорих бол иргэний ардчилсан оронд байдаг жирийн нэг хорих биш болчихож. Дээр үеийн НАХЯ-ны шорон тийм байдаг байх гэмээр их өөр дэг журам, дарамт, нөхцөл байдалтай газар байсан. Мөн өөр байгууллагын харъяаны обьект болчихож. Булганы өрөө байнгын тогт­мол тод гэрэлтэй. Бус­даас олон бас илүү хурц гэ­рэлтэй. Манаач, харуул, тагн­уулын ажилтнууд, хориг­дож байгаа хүмүүс бүг­дээрээ эрэгтэй. Тийм нөх­цөлд ганц эмэгтэйг хорьжээ. Бүх өрөөний бие засах хэсэг нь харанхуйдуу, өрөөнийхөө хойд буланд байхад  Б.Булганы бие за­сах өнцөг нь яг үүдэндээ. Өөрөөр хэлбэл тэр хүн  хүн­дэр­сэн ч, хөнгөрсөн ч, ариун цэвэр сахиж өөртөө угаалга арчилгаа хийсэн ч яг эрчүүдийн нүдэн дээр байна. Ном сонин, ариун цэврийн хэрэглэл оруул­даггүй гэж байна. Хүний эрхэмсэг оршихуйг үнэхээр дор­дуулсан нөхцөл, зал­хаан цээрлүүлэх хэлбэр ажиг­лагдаж байна. Үүнийг хараад би үнэхээр цочирдсон.

/Эх сурвалж: Өдрийн сонин/

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 06/

    АН- ын дэглэсэн жүжигийн тоглолт болсонгүй дээ

    Хариулах