“Х-ТҮЦ” -ийн жүжигчин Аглуу “шагчид” -тай тэмцэж эхэллээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 04

"Х-ТҮЦ" продакшны МУГЖ Л.Баттулга буюу Аглуу тоглолтын тасалбар шаглагчидтай "тэмцэж" эхэллээ. 

Хошин урлагийн хамтлаг продакшны тоглолтын билетийг шаглаад олон жил болж байгаа билээ. Харин шаглан зарагчидтай тэмцэхээр зохицуулах хууль байдаггүй учраас тэдний энэ биезнес үргэлжилсээр байдаг.

Өчигдөр "Х-ТҮЦ" продакшны "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолт хоёр дахь өдрөө тоглогдсон. Тэгвэл тоглолтын өмнөхөн Аглуу "шагчид"-тай гар зөрүүлэхээс наагуур зүйл болжээ.

Тэрбээр "Энэ шагчидийг зогсоох хуультай болмоор байна.Цагдаад хэлэхээр өөрийн мөнгөөр худалдан авч борлуулж байгаа болохоор хууль бус биш. Өнөөдөр бүр нэг шагчинтай зодолдонгоо алдлаа. Даварцан гарууд шүү" гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 

Үүнийг нь сонссон цахим найзууд нь шагчидтэй тэмцэх аргыг хэлж зөвлөв. Харин зарим нэг нь "та нар өөрсдөө тэр тасалбар шаглагчдаа зогсуулж заруулдаг биздээ" гэхэд жүжигчин Аглуу "Би хэдэн шагчидтай хамтарч ажиллаад баяжив гэж дээ. Тэгж буяндаа бузар оруулахгүй" хэмээв. Уншигч танд шагчидтай тэмцэх санаа, оноо байгаа бол  Жүжигчин Баттулга /Аглуу/ фэйсбүүк хуудсаар зочлоорой.

Д.Ана

  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх