Ардчилсан нам АПУ компанийн мэдэлд очих уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 21

2016 оны сонгуулиар хуулиа өөрчилж, жижиг можаритор тойргоор явуулж үнэмлэхүй олонхийн санал аваад гарч ирнэ хэмээн бардамнаж байсан АН-ынхан харамсалтай нь далаараа цэвэр тавиулсан. Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр сонгуулийн өмнөхөн хүч түрэн хуулиа өөрчилж, хувьцаа нэрээр мөнгө тарааж дөвчигнөсөн тэдний үйлдэлд ард түмэн зохих ёсны хариуг нь барьж, ёстой л хүнийг нь биш намыг нь дугуйлах шийдвэр гаргасан билээ. 
 
76 суудлаас ердөө л есөн суудал авсан тэд хэсэгтээ л ялагдлын шокноосоо гарч чадалгүй явсан билээ. Гэвч эзний алба ээлжтэй, хааны алба халаатай хойно АН-ынхан суудлаа үг дуугүйхэн хүлээлгэж өгөн, наадмын дараахнаас намаа шинэчлэх, сөрөг хүчний ажлаа хийхээр ханцуй шамлан оржээ. 
 
Намын удирдлагууд ч ажлаа хүлээлгэн өгч, хариуцлагаа эхнээсээ үүрч эхэлсэн. АН-ынхан өнгөрөгч даваа гарагт намынхаа ҮЗХ-ны хуралдааныг зохион байгуулж, удирдлагын бүтэц, намын дүрмийн шинэчлэлээ ярилцахаар болсон ч тодорхой шийдвэрт хүрч чадалгүй тарцгаасан. Нэг нэгнээ урвагч, хулгайчаар дуудсан, олон фракцийн улстөржилт ихтэй халуухан хуралдаан болсон ч эндээс тэд ирэх арванхоёрдугаар сарын 06-нд намынхаа Их хурлыг хуралдуулах шийдэлд хүрсэн нь олзуурхууштай. Ан-ын ганц авууштай тал нь тэд зөрчлөө бусдаас нуусан удаагүй. Ил тодоор ярилцаж, эвлэлдэж нэгдэж үедээ эвтэй байж чаддаг гэдгээ харуулж чаддаг нь энэ намын бусдаас ялгарах онцлог билээ. 
 
Юутай ч ирэх арванхоёрдугаар сард АН-ынхан намынхаа дүрмийг шинэчлэхээс гадна бүтцийн шинэчлэл хийж, огт өөр өнгө төрхтэйгээр ажиллах болж байгаа юм. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуульд хэн энэ намыг удирдаж орох вэ гэдэг нь юу юунаас  илүүтэй олны анхаарлыг татаж буй. Тэр тусмаа шинэчлэгдэж буй намыг шинэ өнгө төрхөөр удирдаж, ялалтад хүргэх чадвартай лидер хэн байх бол гэдэг нь намын Их хурал хүртэл олны сонирхлыг татах нь дамжиггүй. Намын даргын суудлын төлөө ч фракциуд дотроо өрсөлдөж, өөрийгөө яг таарах хүн хэмээн магтуулах нь дамжиггүй. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх