Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 27
・ 7

АНУ-д олон тооны хаустай, энд тэнд оффшор данстай хэмээгдэж байсан ч тэр нь нотлогдоогүй гэх экс Ерөнхий сайд С.Баяр энэ хавар Монголд чимээгүйхэн ирсэн. Хүмүүс түүнийг хэлсэн амандаа хүрэлгүй их улс төрд дахин хөл тавих гэж байна хэмээн хардсан ч мань хүн “Би УИХ-ын сонгуулиар нэр дэвшихгүй, намаа дэмжиж ажиллана” гэхээс өөрийг хэлээгүй билээ.
Тэр цагаас эхлэн учир мэдэх хүмүүс С.Баярыг 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байна гэж хардаж эхэлсэн юм. Түүний толгойд чухам ямар бодол эргэлдэж байгааг хэн ч мэдэхгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан С.Баяр саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын сонгуулийн штабыг удирдан намаа бахдам ялалт байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн нь нууц биш.
Шинээр байгуулагдах Засгийн газрын танхимыг бүрдүүлэх үеэр тус намын Удирдах зөвлөлийн зарим нэг гишүүд С.Баяр даргадаа талархал илэрхийлэхийн ялдамд хувааж буй бялууныхаа томхон хэсгүүд болох Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны аль нэгийг толгойлохыг санал болгожээ. Цагтаа Ерөнхий сайдын ажлыг хийж явсан С.Баяр яамны сайд болж жижгэрэхгүй гэдгээ тэдэнд эвтэйхэн ойлгуулсан сурагтай. Тэгэхээр мань хүн ирэх жилийн сонгуульдаа одооноос бэлтгэж байж мэдэх юм шүү.
Эх сурвалж www.wikimon.mn -
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.