АН-ын даргад горилж буй эрхмүүдийн хэн нь, хэн бэ?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 09 ・ 1

 

  Сонгуульд өвдөг шороодсон Ардчилсан намынхан алдаа, онооныхоо талаар одоо л ярилцах сөхөөтэй болж байна. Тус намыг шинэчлэх цаг нь болсон гэж олон нийт ч шүүмжилдэг намынхан ч ярьдаг. Харин АН-ынхан шинэчлэгдэх нь бүү хэл фракцуудынхаа тэмцэлд идэгдсээр өнөөдрийг хүрсэн нь сонгуульд амаараа шороо үмхүүлэх гол шалтгаан болсон гэж хэлж болно.

 

Сонгуульд ялагдуулсан гол буруутнаар З.Энхболдыг тодруулж намын даргаасаа мулталсан ч халж, солиод өнгөрөхөөс илүүтэй засч, сайжруулах шаардлагатай олон зүйл тус намд бий. Тиймээс тус намынхан болж бүтэхгүй асуудлуудаа болон намын шинэ даргыг томилох асуудлыг ирэх сарын арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаараа шийдвэрлэхээр тов гаргажээ. Уг Их хурлаас өмнө ҮЗХ-г энэ сарын 25-нд хуралдуулахаар болсон байна. Уг хурлаар долдугаар сард хуралдахдаа хэлэлцэж амжаагүй намын дүрмийн шинэчлэлд санал авах, УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн ялагдлын шалтгаанд үнэлэлт өгөх, орон нутгийн сонгуульд оролцох бэлтгэлибн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Одоо тус намын даргын ажлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат түр оролж байна. Харин намын жинхэнэ даргаар хэн сонгогдож ирэх жилүүдэд АН-ыг удирдах нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Иргэдийн дунд Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Лу.Болд, Х.Тэмүүжин нарыг намын даргад өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар эдний хэн нь биш харин УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар намын даргад горилж байгаа юм байна. Дээрх хүмүүс даргын төлөөх марафоноо аль хэдийн эхлүүлсэн бөгөөд намын гишүүдтэйгээ хэсэгчилж уулзах хөдөө орон нутгаар явж намын анхан шатны нэгжүүдээр хурал, уулзалтуудыг хийж яваа сурагтай.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Болдоо / 2016 08 сар 10/

    Батхүү зүгээрээ ядаж л баргийн хүний кариманд тийм амар орчохгүй баян хүндээ дэмжиж байна. төрийн ажил олон жил хийсэн хүн би энэ хүнийг 1995 оноос хойш л мэднэ.

    Хариулах