Төгрөгийн ханш ба Төв банкны Ерөнхийлөгчдийн "дүр"

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 09 ・ 1

 

Монголбанкны албан ханшаар ам.долларын ханш 2122 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд америк мөнгөн тэмдэгтийг 2131 төгрөгөөр худалдаж байгаа юм. Үндсэндээ ногоон мөнгөний ханш сүүлийн хоёр долоо хоногт эрчээ авч энэ хүрээд байна. Цаашид ч улам өсөх хандлагатай байгааг эдийн засагчид анхааруулсаар буй. 
 
Энэ нь шинэ Засгийн газар, шинэ УИХ, Төв банкны шинэ удирдлагад томоохон сорилт болох нь мэдээж. Тиймээс гадагшаа явж ам.доллар олж ирэх арга замыг судлах шаардлага тулгарч байна. Мөн Олон улсын валютын сан, санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж бусад арга хэмжээ авахаас өөр гарцгүй. 
 
Гэвч энэ ажлыг амжуулах гэсээр багаар бодоход аравдугаар сартай золгоно. Уул уурхай болон бусад салбарт орж ирэх хөрөнгө оруулалт яг одоогоор дотоодын валютын нөөцөд төдийлөн дэм болохооргүй харагдаж буй:
 
Хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэхэд мэдээж хугацаа хэрэгтэй. Тэгвэл энэ талаар эдийн засагч Х.Батсуурь “Гадаад валютын ханш их, бага байх нь эерэг, сөрөг нөлөөтэй. Хэн нэг нь төгрөгийн ханш уналаа манай экспортын үнэ хямдарна, экспорт өснө гэж мэдэмхийрч болно. Онолын хувьд тийм байж болох ч энэ нь манай эдийн засагт ач холбогдол багатай. 
 
Монгол бол импортын эдийн засагтай улс. Тэгэхээр долларын ханш өсөх нь импортыг үнэтэй болгох учраас эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй. Өнөөгийн байдалд хүрсэн гол шалтгааны нэг нь өмнөх жилүүдэд Монголбанкнаас 3.5 их наяд төгрөг буюу улсын төсвийн тал хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хэвлэж эдийн засагт нийлүүлснээс болсон тухай би хангалттай ярьсан" хэмээсэн. 
 
Тэгвэл Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёл “Эрэлт нь өндөр хэрнээ ам.доллар олдохгүй байгаа учраас ханш өндөр тогтож байгаа. Яагаад доллар олдохгүй байна вэ гэхээр экспортын хэмжээ багассан, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, валютын нөөц нэмэгдэхгүй байгаатай холбоотой. Мөн иргэдийн төгрөгт итгэх итгэл буурсан гээд олон шалтгаантай" гэжээ.
 
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монголбанкны нөөцийг нийтэд зарласан нь үнэндээ цочир мэдээ байлаа. Түүнээс өмнө хэн ч ингэж зоригтойгоор валютын нөөцийг ил цагаанаар зарлаж байсангүй. 
 
Эрхэм Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Монголбанкны валютын нөөц 1.2 тэрбум ам.доллар гэж дансанд тусгасан байгаа. Гэхдээ Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлэлцээрээр нийтдээ 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний юань төгрөгийн своп хийсэн. Энэ дүнг оруулаад тооцвол Монгол Улсын валютын цэвэр нөөц -429 сая ам.доллартай тэнцэж байна” гэв. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2016 08 сар 09/

    Улсын мөнгө идээгүй ч албан тушаалаар улсад их хохирол учруулсан эрхмүүдийг шоронд суулгая энгэж байж төр эрүүлжнээ

    Хариулах