Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 11

Х.ХАТАН
Монголчуудын амьдралд хамгийн ихээр нөлөөлдөг “ногоон” мөнгөний ханш өдрөөс өдөрт өссөөр дийлдэшгүй болж байна. Хурдацтай хөдөлгөөнд орсон ам.долларын өсөлтийг энэ жилийн хамгийн их сонирхол татсан улс төрийн үйл явдлуудтай холбож үзвэл бодит байдал тодорхой болно.
Сонгуулийн өдөр 1962.53 төгрөг байсан ам.долларын ханш 42 хоногийн турш өссөөр өчигдөр буюу наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 179.06 төгрөгөөр нэмэгдээд байна. Гэтэл энэ 42 хоногийн хугацаанд Монгол Улсын хувьд томоохон өөрчлөлт явагдаж МАН төрийн бүх эрхийг аваад буй. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаар томилогдсон өдөр ам.долларын ханш 1993.87 төгрөг болж УИХ-ын сонгууль болсон өдрөөс 31.34 төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл 26 дахь Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат томилогдсон өдөр ам.долларын ханш 2017.57 төгрөг болж 23.7 төгрөгөөр өсөв. Харин төгрөгийн ханшийг тогтворжуулж, “ногоон”-ы хөөрөгдлийг зохицуулах ёстой Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг томилогдсон өдөр ам.долларын ханш 19.94 төгрөгөөр нэмэгджээ. Энэ мэтчилэн ханш өссөөр өчигдрийн байдлаар Монголбанкнаас зарласан хаалтын ханш нэг ам.доллар 2141.59 төгрөгтэй тэнцээд байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.