ТНБД-ын суудал 500 саяын үнэтэй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 15 ・ 3

 

МАН-ын томилгоо Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгааг АН шүүмжилж байгаа. Иймээс зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/-ын томилгоог сонгон шалгаруулахаар болсон гэсэн яриа тус намын дотоодоос гарч байв.
 
Тэгвэл Засгийн газраас Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны ажлын байрыг нийтэд, нээлтгэй зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн баасан гаригт ирүүлжээ. Гэхдээ сонгон шалгаруулалт шударга болно гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь МАН-ын Удирдах зөвлөлөөс томилгоог нууцаар тодруулж эхэлсэн. Төрийн нарийн бичгийн даргын суудлыг 500 саяас нэг тэрбум хүртэл үнэлж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнд дуулдаж, хэвлэлүүд бичиж эхэлжээ.
 
Л.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 15/

    АН, МАН ижилхэн. Аль ч нам нь албан тушаал зардаг. Ялгаагүй. Иймд улс хөгжих боломж алга.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 15/

    албан тушаал наймаалнаа гээд сонгуулийн өмнө амалсан бусуу одоо тэрийгээ биелүүлж байна МАН намын үед газар дэлхий хүртэл ногоорохоо байдийн сонин шүү

    Хариулах
  • Даваа / 2016 08 сар 15/

    МАН амлалтаа эхнээс нь биелүүлээд эхэлсэнд гайхах зүйлгүй. Албан туушаал болгоныг зарна гээ биз ээ?

    Хариулах