Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 16
・ 4
Л.ХЭРЛЭН
Сонгуулийн дараа шинэ УИХ бүрэлдэж, бүтэц бүрэлдэхүүнээ томилсон Анхдугаар чуулганы хуралдаан дээр Ө.Энхтүвшин гишүүн М.Энхболдыг Их хурлын дарга болгохын эсрэг байр суурьтай байгаагаа хэлээд “Томилгоо хийхдээ ах дүү, амраг садан, найз нөхөд, бизнесийн бүлэглэл, нутаг ус гэдэг зарчмаар хандахгүй шүү. Мөн бид давхар дээлийг тайлна гэж дөрвөн жил хашгирсан. Энэ үгэндээ байх ёстой шүү” хэмээн онцолж байв. Мөн ялсан намын дарга Ерөнхий сайд, намын даргын албыг давхар хашдаг журам гээгдэж, АН-ын хуулбараар явж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. МАН доторх хийгээд УИХ дахь шударга гишүүдийн нэг тэрээр ийнхүү байр сууриа илэрхийлсэн ч олонхийн саналаар М.Энхболд УИХ-ын дарга болж, дараа, дараачийн томилгоонууд хөвөрсөн билээ.
Тэгвэл МАН дахь аливаа томилгоо зөвхөн М.Энхболдыг л тойрон эргэлдэж байна. Түүнийг тойрсон томилгооны зургийг ерөнхийд нь ажвал М.Энхболдын улс төрийн “Ургийн бичиг” бараг л тодорхой болохоор. УИХ-ын сонгуульд нэр дэвших квот авснаас эхэлбэл, Баянгол дүүрэгт нэр дэвшиж гарч ирсэн, өмнө нь Гадаад харилцааны яамны цөмийн энергийн асуудал хариуцсан тусгай элчин төлөөлөгчөөр ажиллаж хэл ам таталж байсан А.Ундраа хамаатан садангийн, Эрүүл мэндийн сайдад томилогдсон А.Цогцэцэг худ ургийн, Эрүүл мэндийн дэд сайд болсон Л.Бямбасүрэн ойр төрлийнх нь хүмүүс гэсэн мэдээлэл дуулдаж байгаа.
Хотын дарга асан Г.Мөнхбаярыг түүний хүн гэлцдэг. Экс хотын дарга өдгөө Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдож, ажлаа эхлүүлээд байна. Тэгэхээр “Хотын фракц”-ынхан тус салбарт орон зайгаа олох нь ойлгомжтой болж байна.
Мөн М.Энхболд Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр он удаан жил ажиллаж ирснийх уяач найзуудаа Монгол Улсын сайдаар томилж нүнжигтэй загнаж буй. Тухайлбал, өөрийнх нь хурдан угшлын морьдыг олон жил уяж уралдуулж, айраг түрүү авахуулж ирсэн
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.