Эрхэм гишүүдийн энгэрийн тэмдэг 1.8 сая, унааны зардал нь 32.2 сая төгрөг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 02

Эрхэм гишүүдийн танаж болох зардлын талаар үргэлжлүүлэн хүргэе. 2016 оны долдугаар сарын 28-нд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, нягтлан бодогч Л.Хосбаяр нарын гарын үсэг бүхий 32 223 571 төгрөгийн зардал гаргасны гүйлгээ хийжээ.

Энэ нь УИХ-ын гишүүдийн зургаа, долдугаар сарын унааны зардал гэнэ. Задалбал, дээрх мөнгөний 5.953.000 төгрөг нь шуудан, холбоо, интернетийн төлбөр, 26.270.571 төгрөг нь тээвэр, шатахууны зардал ажээ. Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хамтран ажиллах гэрээний төлбөрт “Эрдэм арвай пиар” НҮТББ руу 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр 8.700.000 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Додугаар сарын 21-ний өдөр Сонгуулийн дүнгээр ажлаас чөлөөлөгдөх хүмүүсийн нөхөн олговорт олгохоор 23.431.460 төгрөгийг гаргажээ. Долдугаар сарын унааны зардал гэсэн утгаар долдугаар сарын 28-ны өдөр 11.652.692 төгрөгийг Засгийн газрын Автобааз руу шилжүүлсэн байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх