Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 03
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.09.02/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарУИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, түүнийг дагаад экспортын биет хэмжээ, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хүндрэлийг үүсгээд байгааг Сангийн сайд онцлов. Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа аж.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнд хүрэхээргүй байна. Улмаар дунд хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй, ирэх жилүүдийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд одоогийн төсвийн хүрээний мэдэгдэлд тооцсон хэмжээнээс буурахаар байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдлыг бий болгожээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,344.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.1 хувь, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,741.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -18.2 хувьтай тэнцэхээр байгаа талаар хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан.
Мөн төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр боловсруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 5,666.4 тэрбум төгрөг, 2018 онд 6,177.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 10,021.6 тэрбум төгрөг, 2018 онд 10,299.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2017 онд 4,355.2 тэрбум төгрөг, 2018 онд 4,121.5 тэрбум төгрөг болохоор уг төсөлд тусгасан байна.
Дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.