Ж.Эрдэнэбатыг огцруулна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 03 ・ 8

Сураг, ажиг

-Гарын үсэг цуглуулах багийг  Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар толгойлжээ-

Л.Бэх        

УИХ –ын гишүүд дотор Ерөнхий сайдыг огцруулах санаа бодолтой гишүүд цөөнгүй байна. Хэдийгээр нэг нам дийлэнх олонх болсон үед ийм боломжгүй гэж ярьдаг ч  энэ удаа арай өөр уур амьсгал бүрдэж буй ажээ. Гол учир  нь  Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулах санаачилга МАН-ын гишүүд дотроос гарсанд оршиж байна. Ер нь бол энэ мэдээлэл нэлээд хэд хоногийн өмнөөс дуулдсан.  Тухайлбал, эдийн засгийн хүндрэлийг давах, төсөв хэмнэхээр Ерөнхий сайдын хийж буй алхмууд, Засгийн газраас  хэрэгжүүлж байгаа  шийдвэрүүд олон нийтэд   таалагдахгүй байгаа.  Үүнд МАН-ын дотоодод ч гэсэн шүүмжлэл өрнөж эхэлсэн. Тиймээс  Ардын намынхан дотроос нэр бүхий  гишүүд  хамтран Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн.  УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд асуудал үүсч, Ерөнхий сайд огцорч магадгүй гэсэн яриа хөөрөө улс төрийн хүрээнд гараад байв.

Тэгвэл одоо ч гэсэн Засгийн газар учраа олохгүй, арга ядсан,  эргэж буцсан шийдвэрүүд гаргаж, тэр нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, оруулж ирсэн саналуудыг нь УИХ  “муйхар байна” хэмээн унагааж, мухардалд орж байгаа. Жишээбэл, Монголбанк мөнгөний бодлогын хүүг  огцом нэмсэн, “Стэнд бай” хөтөлбөрийг нууцаар бараг л хэрэгжүүлээд эхэлсэн, түүнтэйгээ уялдуулсан  гэх хардлага дагуулсан  цалин танах, хүүхдийн 20 мянгыг ялгавартай олгох, оюутны 70 мянгыг өгөхөө болих, орон тоо цомхотгох саналуудыг  оруулж ирсэн нь бүгд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Түүгээр зогсохгүй МАН-ын мөрийн хөтөлбөртэй бүгд эсрэгцэж, олонхи болонгуутаа “Хадны мангаа” болж  ард түмнээ айлгаж, доромжиллоо гэсэн дүгнэлтэд хүргээд байгаа. Дээр нь Засгийн газраас улсын төсөв тодотгох хүрээнд найман төрлийн татварыг нэмэх санал оруулсан нь бүр ч гал дээр давс цацахтай адил юм болж байна. Иймд МАН ч гэсэн ерөнхийдөө Засгийн газраа огцруулж энэ байдлаас мултрах,  баг зүүхээс өөр аргагүйд хүрч байгаа нь ойлгомжтой. Ийм үндэслэлүүд байгаа учраас нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ толгойлж байгаа гэсэн мэдээлэл байна. Гурван хэсэгт гарсан энэ багийн нэг нь л 10 гишүүнтэй тулж ажиллаж байгаа гэж үзвэл, нийтдээ 30 гишүүн болно. Дээр нь МАХН-ын цорын ганц төлөөлөл О.Баасанхүү гараа өргөж таарах биз. Бие даагч гишүүн С.Жавхлан  дэмжих нь ойлгомжтой. Хамгийн гол хүч бол  АН-ын бүлгийн гишүүд бүгд гарын үсэг зурснаар 76 гишүүний дийлэнхийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гарч мэдэхээр байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 05/

    zuv shuu chadahgui yamnuudiig erthen ogtsruulj uls ornoo suitgeegui deer ni avrah heregtei

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 04/

    Ө.Энхтүвшин бол Монголоо гэсэн сэтгэлтэй цэвэр монгол цустай хүн шүү.Хятадын эрлийз М.Энхболд бол газрын наймаачин хувиа бодсон хулгайч.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 04/

    МАН-ынхан АН-ынхан шиг өөрсдөө гаргасан засгийн газраа унагаадаг мунхаг биш л дээ, АН-ын эргүүнүүд зүүдэлээ юу, шоронд орохдоо бэлдээд сууцгааж байсан нь дээр дээ,

    Хариулах
  • Tsogzolmaa baihad mongol uls suirne shuu / 2016 09 сар 03/

    Ter Enkhboldiig bas ter hulgaich Tsogzolmaa gedeg avgaig ogtsruulahgui bol mongol suirne shuu

    Хариулах
  • Elbegdorj bol adgiin har saar???? / 2016 09 сар 03/

    Mongolchyyd aliigaa aldlaa daa?yyniig ehlyylsen ardchilsan nam senetygei!!!taraasai!!!ene namiig delhiin byh temzegch sydraga yndestengyyd santaachlan gesgeeh bolno!!odoo ter muusain ardchilsan ner zyysen luibarchingyyd aa!!!olgiorhuud aa!!!gesgeeh chag ni bis yy?Mongol ylasiig delhiid muuhai haragd

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 03/

    hyamarliin undesiig zuv togtooj zuv temtseech ee tegehgui bol zuv humuust ni uguuch ee

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 03/

    Demjij baina songyyliin omno uy yarj ard tvmnii itgeliig absan m. Enkhboldiig ogtsoryyl

    Хариулах
  • эмгэн ээж / 2016 09 сар 03/

    зөвөө зөв нэг хүнд зориулж хууль гаргаад ард нь 2000 гаруй хүн байгааг мартсан МАН гэхдээ цөөхөн хүмүүс буруу бодолтойг нотлох цаг ирсэн биз огцордоо энэ засгийн газар

    Хариулах