Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 05
"ПОП"-ууд шинээр мэндлэх цагаар

Хэд хоног УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдааныг харлаа. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацаа болон шүүгчдийн цалин гээд хуулийн салбарын асуудлууд чуулганаар орж байгаа тул анхаарал хандуулахаас ч яахав.
Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг 9 дүгээр сарын 1 -нээс хэрэгжих боломжгүй талаар хуулийн байгууллагууд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Эрүү болон зөрчлийн хуулиудыг хэрэглэхийн тулд тэдгээрийн процессын хуулиудыг хүчин төгөлдөр болгож, дагаж мөрдөх ёстой, хуульчдад шинэ хуулиудын талаар сургалтыг бүрэн явуулж амжаагүй, иргэдэд сурталчлаагүй, эдгээр хуулийг хэрэглэхэд нэмж зөвхөн , дор хаяж 1500 хүний орон тоо нэмэх ёстой, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Архангай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Булган, Дорнод, Сүхбаатар гээд олон аймагт шинээр хорих ангиудыг барихгүй бол хууль хэрэгжих боломжгүй гээд олон үндэслэл гаргасан. Харамсалтай нь зарим гишүүд эдгээр үндэслэл дээр "поп"-дож гарваа.
Хэчнээн олон хүн шинэ Эрүүгийн хуулиар ялаа хөнгөлүүлэх боломжоо алдаж байна вэ? Хайран хүмүүс, ээж, аав нь тэднийгээ хүлээж байгаа, хөөрхий. . . Хэлэлцэж байхад нь сурчих чадваргүй юм уу? гэх мэтээр шүүмж өрнүүлэв.
Байдаг л шүүмжүүд. Зарим нь үнэн, зарим нь зүгээр л олон нийтэд таалагдах гэсэн ядмаг улс төр. Шүүмж байсан ч гэсэн мэргэжлийнхний үгийг ойлгох чадвартай, мэдлэгтэй байх ёстой. Би улс төрч гээд зурагтаар гарах боломжоо ашиглаж, дэмий сүржигнэж олон нийтэд таалагдах нь тусгүй. Нэн ялангуяа эрүүгийн эрх зүй дээр.
Хүний ижий, аав л болсон хойно амьдралд алдаж гишгээд, . . Хүүгээ гэртээ ирэх нь гэсэн тэр бодлыг, ижий аавын сэтгэлээр хэн тоглочихвоо гэдэг асуулт урган гарна.
УИХ харьцангуй дэвшилттэй хуулиудыг тухайлбал . Харамсалтай нь өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай процессын гэгдэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэсэн 5 хуулийг УИХ-ын чуулганаар баталсан хэрнээ эцсийн найруулгыг сонсгож, УИХ-ын дарга ёсчлоогүй орхисон.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.