Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 05
・ 13

МҮОНРТ-ийн дэд захирал өнөөдөр ажлаа хүлээн авчээ. Тус албыг хашиж байсан Д.Энхтуяагийн оронд Л.Нинжжамц томилогдсон байна.
Тэрбээр 53 дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийг философич, “Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Хууль зүйн ухааны магистр. Гадаадын орнуудад олон нийттэй харилцах PR-ийн чиглэлээр сурч туршлагатай.
Түүний ажлын туршлага,
Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа 1996-2005 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2005-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2009-2010 онд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайд С.Баярын хэвлэлийн төлөөлөгч, “Петровис” компанийн PR зөвлөх, Статистикийн хорооноос зохион байгуулсан “Хүн ам, орон сууцны тооллого”-ын PR зөвлөх, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.