Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 06


Б.БАЯР
МАН-ын Мэргэжлийн Засгийн газрын Эрүүл мэнд, спортын сайдаар А.Цогцэцэгийг 2016 оны долдугаар сарын 29-нд томилсон байдаг. Тэрээр өмнө нь Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байв.
А.Цогцэцэг сайд томилогдсоноосоо 24 хоногийн дараа буюу 2016 оны наймдугаар сарын 25-нд Тушаал хүчингүй болгох тухай А/17 дугаар бүхий тушаал гаргажээ.Уг тушаалаараа Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны зургадугаар сарын 22-ны өдрийн Эрх шилжүүлэн ажил гүйцэтгүүлэх тухай А/235, долдугаар сарын 4-ний өдрийн Эрх шилжүүлэх тухай А/263 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон байна.
Тэгвэл А.Цогцэцэг сайдын хүчингүй болгосон энэ хоёр тушаалыг өмнөх сайд С.Ламбаа гаргаж байжээ. Тодруулбал, энэ оны зургадугаар сарын 22-нд С.Ламбаа сайд улсын төсвийн хөрөнгөөр Дархан-Уул аймагт хөлбөмбөгийн талбайн засварыг ажлыг гүйцэтгүүлэх 65 000 000 төгрөгийн ажлын гэрээ байгуулах, сунгах, цуцлах, хяналт тавих, санхүүжүүлэх эрхийг Дархан-Уул аймгийн Засаг даргад шилжүүлсэн байна. Дараагийнх нь болох С.Ламбаа сайдын долдугаар сарын 4-нд гаргасан А/263 дугаар тушаалд Эрүүл мэнд, спортын сайдын багцын гэнэтийн хүчин зүйлийн зардлаас Спортын төв ордны тохижилтын зардалд төсөвлөсөн 50 000 000 төгрөгийг зарцуулан ажлыг гүйцэтгүүлэх эрхийг Биеийн тамир, спортын хөгжлийн төвд шилжүүлсэн байв.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.