МАН төрийн бодлого тээгчдийг дахиад л хоморголон халаад эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 06 ・ 13

Өнгөрдөг баасан гаригийн УИХ-ын чуулганы үеэр төрийн албан хаагчдыг халах солих яриа өрнөв. Төрийн албан хаагчдыг сүүлийн дөрвөн жилд 40 мянгаар нэмэгдүүлсэн учраас талыг нь хасахаас өөр арга алга, уучлаарай бид 20 мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгоно гэж МАН-ын засаг учирлана лээ. Өнгөц сонсоход МАН их л сэтгэл гаргасан харагдаад байгаа юм. Хөөрхийс аргаа барсандаа л өнгөрсөн дөрвөн жилд АН-ын нэмсэн 40 мянган албан хаагчаас ядаж 20 мянгыг нь хасахаас аргагүйд хүрч гэж өрөвдөн бодож гэж уучилмаар харагдаж байгаа биз. Гэтэл дараахан нь УИХ-ын дарга асан З.Энхболд сургууль, цэцэрлэгийн ажилчдыг төрийн албан хаагчдын тоон дээр нэмсэн шүү дээ гэсэн тайлбар хийж харагдсан. Сургууль, цэцэрлэгт ажиллагсад бол том арми. Төрийн албан хаагчдын дунд чамлахааргүй хэсэг эзэлнэ. Тэгэхээр МАН тоон дээр ажиллаж байгаа гэсэн үг. Ингэж тоон дээр тоглосноор А, Б, В яамны Дорж, Дулмаа, Дондогийг халах боломж МАН-ын өмнө нээгдэж буй хэрэг.

УИХ-ын чуулганаар 20 мянган төрийн албан хаагчийг ажлаас халах яриа өрнөсний дараахан цагтаа төрийн албан хаагч байсан, өдгөө УИХ-ын гишүүний суудалд тухалсан нэг эрхэм 20 мянгаас ч илүү төрийн албан хаагчийг халах хэрэгтэй гэж дуугаа чангална лээ. Ингэхэд ер нь төрд хүмүүсийг яагаад ажилд авч, ямар шалтгаанаар халдаг юм бэ? Одоо ад үзээд байгаа 20 мянган төрийн албан хаагч өнгөрсөн дөрвөн жилд зүгээр нэг компьютер ширтэж суугаагүй нь ойлгомжтой. Дор бүрнээ, тус тусдаа ажлаа амжуулаад хөлсөө дуслуулж явсан байж таарна.

Манайд нэг гаж зуршил бий. Аль нэг нам нь ялахаараа өрсөлдөгч намынхаа дарга нарыг биш, танил шиг минь хөлсөө дуслуулан байж төрийн хамаг ажлыг нугалсан жирийн албан хаагчдыг ад үзээд унадаг. Зүй нь төрийн албан хаагчдыг ад үзээд байгаа төрийн томчуудыг өдий дайны болгосон нөхөд нь хэн билээ. Ажлаа алдаж, байрны лизингээ төлж чадахгүй нь гэж шанаагаа тулж суугаа өнөө төрийн албан хаагчид шүү дээ. Халахаар бэлдсэн өнөө 20 мянган төрийн албан хаагч. Төрийн томчуудын энэ хүртэл мандан бадарсан нууц нь ердөө л төрийн жирийн албан хаагчид. Шуудхан хэлэхэд төрийн албан хаагч гэдэг их том ойлголт. Дугаар байрны оршин суугч тэр гэх хувь хүнээс илүү том зүйл төрийн албан хаагчийн ард бий. Сүржин сонсогдож магадгүй. Төрийн албан хаагч бол монгол төрийн ой санамж, хүчирхэг байхын үндэс нь. Орос, Хятад гэх том гүрний дунд өнөө хүртэл өөрийн өнгө төрх, орон зайтай оршин буй Монгол гэдэг улсын дархлаа нь төрийн албан хаагчид.

Төрийн албан хаагчдыг буруугаар ойлгодог гэнэн гэмээр хандлага нийгэмд бий. Аль нэг нам нь ялахаар хэн нэг даргын үзэмжээр сувинер шиг тавигдчихдаг хэдэн нөхөр гэж төрийн албан хаагчдыг хардаг нь нууц биш. Үнэндээ төдийгөөс өдий хүртэл цөөхөн хэдэн төгрөг авч ажилласаар ирсэн төрийн албан хаагчдад сая хэлсэн гэнэн хандлага хэтэрхий жижигдэнэ. Тэд төрийн бүх л хар ажлыг хийсээр өнөөг хүрсэн улс. Өнөө маргаашийн цөөхөн төгрөгөөс илүү үнэ цэнэ байгаа учраас төрд ажилладаг жирийн албан хаагч өчнөөн бий. Эдний л хүчээр төрийн хүнд механизм урагшилдаг юм. Түүнээс биш сонгуульд ялбал гишүүний зөөлөн суудалд тухалчихаад ялагдахаараа бизнесээ эрхлээд явчихдаг улсын нуруун дээр монгол төрийн дархлаа тогтдоггүй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 07/

    Нам гэж сэм хувилдагсад мөрөөрөө ажилаа хийж яваа та бидний эхнэр нөхөр ах эгч үр хүүхдүүдийг ажил амьдралгүй болгож байна.Цүнх барьж яваад түүнийхээ шанд томилогдсон мануухай нарыг хараарай Одоо 60тэрбумд гайгүй нэмэр өгснийг чөтгөр ч байсан томилно

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 06/

    Аль ч нам хийдэг, их үү бага уу гэдэгт учир байна. МАН хэмжээнээс хэтэрсэн их халаа солио хийж байна

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 06/

    аль ч нам л халаа сэлгээ хийдэг шүү дээ юундаа хямраад байгаа юм бэ

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 06/

    мэргэжлийн байх ёстой агентлаг,газарууд мэргэжилийн биш мөнгөний газарууд болж орлого төлөвлөгөө ярисан хачин сонин газар болсон доо

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 06/

    миний л мэдэхийн 2012 оноос өмнө 50 хүрэхгүй хүнтэй агентлаг одоо 98 хүнтэй болсон дарга нарын цүнх барьж явсан хүүхдүүд том дарга болоод хүн загнасан улс л болсон гэтэл тухайн системын хуучин ажилчид ажлаасаа халагдаад алга болцгоосон доо хөөрхийс

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 06/

    ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ АРДЧИЛСАН НАМ ЯМАР ЗАМ РУУ ОРУУЛЖ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙГАА ЮУУ:ХҮМҮҮС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ИРЭЭДҮЙ ТЭР ТУСМАА АЖИЛЧДЫН ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БОЛЛОО ГЭЦГЭЭХ БОЛЖ.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 06/

    Жинхэнэ төрийн албан хаагчдын хэлмэгдүүлэлт 12 онд АН зохион байгуулсан юм шүү, Хуучин төрийн албан хаагчидаас гадна, ажиллаж байсан цэвэрлэгч, жолооч нар хүртэл МАН-ын гэдэг нэрийн доор хоолгүй болж байсан даа, тэгээд оронд нь зах дээр наймаа хийдэг хүмүүсийг, баахан хуурамч дипломтой нөхдөөр төийн

    Хариулах
  • зоригтой БАЙ / 2016 09 сар 06/

    ардчилсан намынхан яаж хүмүүсийг хэлмэгдүүлж олон хүний гомдол цөхрөлийг барж байлаадаа тэрийгээ мартчихсан юм байхдаа одоо олон юм ярихаасаа ичмээр юм харин Маныхан хурдан хэлмэгдсэн хүмүүсийг эргүүлэн томилж төрийн ажлыг цэгцлээрэй АН-ынхны чадваргүй шахаасны хүмүүсийг төрөөс зайлуулбал таарна дэм

    Хариулах
  • иргэн / 2016 09 сар 06/

    Ажлаас халах нь ядарсны шинж МАН-аа

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 06/

    АН бас л хоморголон халж байсан шүү.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 06/

    ene zuv yam bichjee zarim neg humuusiin huvia hicheesen otgag horon sanaand avtah hereggui yamarch niigemd tiim hog shaaruud zunduu l baidag yam

    Хариулах
  • Батаа / 2016 09 сар 06/

    Төрийн албыг цомхон чадварлаг болгох хэрэгтэй үүнд эмзэглэх зүйлгүй

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 06/

    АРДЧИЛСАН НАМ ХЭДЭН МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ХОМРОГЛОН ХАЛЖ БАЙХАД ОГТ ДУУГАРААГҮЙ БАЙЖ ӨНӨӨДӨР ЯАСАН ИХ БАЧУУРЧ БАЙХ ЮМ БЭ ТЭДНИЙ ХАЛСАН ГЭМ ЗЭМГҮЙ ХАРАМСАЛТАЙГААР ХАЛАГДСАН ХҮМҮҮСИЙГ ЭРГҮҮЛЖ АЖИЛД НЬ АВЧ БАЯРЛУУЛААРАЙ

    1
    Хариулах