Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 06
・ 1

Улс төрд хүн ганцаараа хэзээ ч явдаггүй. Хэн нэгнээр татуулна дэмжүүлнэ эсвэл хэн нэгнийг татаж өөд гаргадаг. Түүнийгээ бодлого, тоглолт гэдэг. Гэхдээ нээлттэй чадалтай хүмүүсээ дэмждэг гэхүү дээ. Энэ зарчмыг мартсан хүн бол БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-амгалан юм.
Намыг эрх мэдэл, ашиг сонирхолд хүрэх хэрэгсэл гэж бодсон бололтой. Э.Бат-амгалан шиг бодолтой тийм хүмүүс түүнийг тойрдог аж. Дүүргийн намын хурлаа хийхдээ залилан, хулгайн маягаар хийж шударга үг чулуудчихдаг тууштай намын гишүүдээсээ зугтаж тойрч хурал хийдэг “Мода” сүүлийн жилүүдэд БЗД-ийн МАН-д газар аваад байгаа гэнэ. Энэ буруу аргын хурал цуглааныг дүүргийн намын хуучин дарга Н.Баярмөнхөөс эхлэлтэй түүнийг гардан сайн гүйцэтгэдэг нь Э.Бат-амгалан гэнэ.
Э.Бат-амгалан анх дүүргийн намын дарга болохдоо хулгайн арга залилан хоёрыг маш сайн хийсэн гэдэг дарга сонгох сонгуулийн нэрийн хуудсыг дундаас нь авч өөрийнхөө нэрийг бичүүлж нэлээн хор найруулж байж хаалттай маягаар намын даргын суудлыг авсан гэж намын гишүүд үздэг юм билээ. Одоо тэр намын дарга болсон “дүүргийн намын бодлого минийх би ярина та нар сонсоно” гэдэг зарчмаар ажиллаж байгаа бололтой. Үнэндээ Э.Бат-амгалан намын гишүүдээ боддог дүүргийн хүнд амьдрал, дүүрэгт ямар асуудал байна иргэдийн ядуу амьдралыг яаж сайжруулах талаар нэг ч зүйл боддоггүй нэгэн бололтой. Түүний бодолд яаж тийм их ажил бодлого багтах билээ. Харин яавал сонгуульд ялж дүүргийн засаг дарга болох вэ гэж бодож суугаа гэдэг нь саяхан болсон дүүргийн намын бага хурлаар тодорхой болох шиг боллоо. Ялалт байгуулах гэж байгаа хүн ажил хийх тухай л ярьдаг байтал Э.Бат-амгалан ямар хор найруулж суудаг нь харамсалтай. Дүүргийн намынхаа шударга үг хэлдэг зөв үгтэй хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй тэр бүү хэл НАШБ-уудынхаа үгийг ч сонсдоггүй том толгой болжээ. Даргатай яриад бүхнийг шийддэг буруу “Мода” БЗД-ийн МАН-д бий болсон байна. Энэ буруу жишиг удвал “ялзрал” болох нь тодорхой. Яахав Э.Бат-амгалан хийхээ хийгээд авахаа аваад ашигаа хүртээд явчих хүн. Баянзүрхийн МАН-д хоноцын сэтгэлээр хандаж байгаа хүн аж.
Э.Бат-амгалан яаж яваад БЗД-ийн МАН-д ороод явчихсан гэхээр хуучин БЗД-ийн намын дарга дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатарыг дагаж Чингэлтэй дүүргээс орж ирсэн гэдэг. Анх дагаж явсан хүнээ одоо бол Э.Бат-амгалан мартсан байгаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.